8o
Улаанбаатар хот
mobile menu

“Take off” хамтлагийн тоглолтын тасалбар дуусчээ

2016-03-04 17:54:00

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай “Take off” хамтлаг уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд л “Би ээж болмоор байна” романтик инээдмийн уран сайхны киноны дууг үзэгчдэдээ хүргэсэн. Тэд энэхүү уран бүтээлээ дууны үг, аяыг зохиосон Э.Чинзоригтой хамтран дуулсан юм. Шинэ гишүүнтэй, шинэ уран бүтээлтэй тус хамтлагийнхан тун удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "ЗҮРХНИЙ" тоглолтоо энэ сарын 8-нд Crocus event hall-д тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа. Тэгвэл "ЗҮРХНИЙ" тоглолтын тасалбар нь дуусчээ. Тиймээс тус хамтлагийнхан үнэнч сонсонгчдынхоо хүсэлтээр бага хэмжээний нэмэлт тасалбарыг худалдаанд гаргахаар болсон байна.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zolo
bn lee bnlee 1900 1109 bn lee.bas easyticket.mn dr bn lee
2016/03/05 103.17.108.42