8o
Улаанбаатар хот
mobile menu

“Бүрэнхий”-н од Dior-ийн шинэ рекламд

2016-03-05 11:26:00

“Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон зөвхөн кинонд тоглоод зогсохгүй дэлхийн томоохон брэндтэй амжилттай хамтран ажиллаж байна. Саяхан тэрээр Dior Homme-ийн шинэ загварын сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Дөрвөлжин хээтэй цамц, хар өмд, хар шилтэйгээр авахуулсан түүний зургийг барууны хэвлэлүүдэд “Эдвард Каллен эргэн ирлээ” хэмээн бичиж байна. Dior-ийн эрэгтэй хувцасны шинэ загварын сурталчилгааны хар цагаан зургийг алдарт Карл Лагерфельд өөрөө авчээ. Dior-ийг рекламдаж байгаа нь зөвхөн энэ удаагийн биш бөгөөд эрчүүдэд зориулсан сүрчигийг  Роберт Паттинсон сурталчилж байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment