8o
Улаанбаатар хот
mobile menu

Абул Баяндар буюу хүн мод

2016-03-05 11:59:00

Абул Баяндарыг Бангла­дешийн баруун өмнөд хэсэгт орших төрөлх тосгонд нь Хүн мод хэмээн нэрлэдэг. Арван жилийн өмнөөс түүний гар, хөлөнд модны холтос мэт хачин зүйл ургаж эхэлжээ. Эрдэмтэд үүнийг дэлхийн шинжлэх ухаанд хараахан бүртгэгдээгүй ховор өвчин хэмээн үзэж байна. Абул нийслэл Дакка хотод мэс засалд орохоор ирээд байгаа юм. “15 настай байхад хөлөн дээр хачин зүйл ургаж эхэлсэн. Анх ийм зүйл гарч ирэхэд жижигхэн, ердийн ургацаг гэж бодож байлаа. Гэвч сүүлийн таван жилд модны мөчир, үндэс шиг маш хурдан ургачихсан” хэмээн 26 настай Баяндар хэвлэлд ярьжээ. Одоо хөвгүүний “мөчир” нь таван кг татах болж, гар нь гэхэд ямар ч үүрэггүй эрхтэн болон хувирчээ. Түүний бүх мөч нь ургаж, хөдөлмөрлөх чадваргүй болсон тул рикшо буюу дугуйт таксины ажлаа хийж чадахаа больж, найз бүсгүй болон ээжийнхээ асрамжинд орсон байна. “Хооллох, бие засах гээд бүх юманд хүний тусламж хэрэгтэй болсон. Гар, хөлөө хөдөлгөхөд өвчин, зовиур улам нэмэгдэх боллоо” хэмээн Абул Баяндар The Daily Star сонинд ярьж байжээ.  Арьсан дээр үүсдэг генетикийн энэ өвчин нь арьсны гажиг ургалт хэмээх нэн ховор өвчин аж. Хүн мод ч гэж нэрлэх нь байдаг байна. Бангладешт “модон хүн” гарч ирсэн анхны тохиолдол нь энэ ажээ. Румынд нэг, Индонезид хоёр тохиолдол бүртгэгдсэн байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment