НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дөрвөн удаагийн цөмийн зэвсэг болон пуужингийн туршилт хийсэн гэх шалтгаанаар Умард Солонгос улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан билээ. Гэвч энэ шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа Пхеньян Япон тэнгисийн зүг зургаан удаа пуужин харваж, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт хариу барьсан юм.
Дээрх Аюулгүйн зөвлөлийн хориг Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтэд зориулагдах бараа материалын импортыг хориглож, Пхеньяныг дахин цөмийн зэвсэг турших боломжгүй болгох зорилготой. Тэгвэл Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг өнөөдөр тус улсын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээ хэзээ ч хамаагүй ашиглах тул алба хаагчдаа бэлэн байдалд байхыг тушаасан тухай мэдээлжээ. Ким Жон Ун өчигдөр шинэ загварын MRL пуужингийн туршилтыг өөрийн биеэр ажигласан бөгөөд энэ үеэр “Бид хэзээ ч пуужингаа ашиглаж магадгүй тул байнгын бэлэн байдалд бай” гэж тушаасан байна. Дашрамд дурьдахад, Солонгосын хойгийн байдал хурцадсантай холбоотойгоор АНУ-ын байлдааны дөрвөн онгоц Өмнөд Солонгос улсад байрлаж буй билээ.
Ким Жон Ун цөмийн зэвсгээ бэлэн байдалд байхыг тушаажээ
2016-03-05 12:37:00