8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын даргаар З.ДАШДАВАА, ДЭД ДАРГААР Ж.БАТСАЙХАНЫГ томилохыг дэмжив

2019-04-29 13:11:00

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр хэлэхдээ, “АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Хэрвээ дараагийн хүн томилогдвол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. Хуулиараа АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

Иймд АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг ажиллаж байна. Процедурын асуудал явагдаж байна. Удахгүй тавдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн баригдана” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл