8o
Улаанбаатар хот
mobile menu

Усама Бен Ладен 29 орчим сая долларын хөрөнгө үлдээжээ

2016-03-05 14:39:00

“Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама Бен Ладен 29 орчим сая долларын хөрөнгө үлдээжээ. Пакистаны Абботтабад хотод АНУ-ын явуулсан ажиллагааны үеэр хураасан баримт бичиг дунд түүний хүслээ бичсэн захидал байсныг АНУ-ын хэвлэлд нийтэлжээ. Хүслийг нь гүйцэлдүүлж, хөрөнгийг нь “аллахын төлөө ариун дайнд” зарцуулахыг тэрбээр гэр бүлийнхнээс хүссэн байна.

Тэрбээр мөнгөө Суданд байгаа гэсэн боловч энэ нь бэлнээр эсвэл үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр байгаа эсэх нь тодорхойгүй байна. Бен Ладен 1990-ээд оны үед Суданы Засгийн газрын зочны хувиар тус улсад таван жил амьдарчээ. Түүний хөрөнгө өв залгамжлагчдад нь очсон эсэх ч мөн тодорхойгүй байгаа ажээ. Тэрбээр 2011 онд амиа алдсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл