Гэрээсээ гарахгүй, хажууд нь байгаад байгаа болохоор эрүүл байна гэж бодтол,хүүхэд нь ухаалаг утсанд донточихсон байх магадлалтай байдаг. Донтсон хүүхэд худлаа яриад л эхэлдэг. Энд л эцэг,эхчүүд их мэдрэмжтэй байх ёстой. Мөн хүүхэд цочир ууртай,хичээл гэхээс илүү утас,компьютерлүү явдаг.Нойр солигддог,унтах цагтаа унтахгүй нөгөөхөө тоглоод л,интернэт ороод суучихдаг болохоор нойр солигддог.Тиймээс хүүхдийнхээ нойрыг сайн ажигла.Мөн царай зүсийг нь анзаарч байх хэрэгтэй.Дэлгэц удаан ширтээд суучихсан хүүхдийн нүд гөлийгөөд,сэргэлэн биш,уруул нь омголтсон байдаг.Ер нь амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн.Эцэг,эхчүүд өглөө гараад л орой ирдэг.Энэ хугацаанд хүүхдүүд хараа хяналтгүй үлддэг.Тэгэхээр хүүхэдтэйгээ холбоо барих гэж утас авч өгдөг.Энэ нь мэдээж зөв хэрэглээ.Гэхдээ ямар утас хэдэн настай хүүхдэд авч өгөх вэ гэдгийг эцэг,эхчүүд мэдэх хэрэгтэй.Бага,дунд ангийн хүүхдүүдэд товчлууртай ердийн л утас хангалттай шүү дээ.Ер нь хүүхдүүд ухаалаг утас хэрэглэх дээр сургууль маш зөв арга хэмжээ авах ёстой.Сургуулийн орчинд утасгүй байлгах эс бол хичээлд ороход утсыг нь аваад тарахад нь буцааж өгдөг байвал зүйтэй.
Өдөрт хэдэн цаг утас компьютер,гар утас тогловол донтсон гэж үзэх вэ?
Утас,компьютерт донтохыг “Дэлгэцийн дон” гэж нэрэлдэг.Нэг удаагийн суултаар дөрвөөс дээш удаа тоглож байгаа долоо хоногт өдөр алгасахгүй тоглож,утас,компьютер ширтэж байгаа хүнийг донтсон байна гэж үзнэ.
Дэлгэцийн донтолттой болсон гэдгийг хэрхэн мэдэх вэ?
Нүд ойр ойрхон анивчих
Нойргүйдэх
Шалтгаангүй толгой өвдөх
Уур бухимдалтай болох
Хичээлээ шалтгаангүй таслах
Аливаа зүйлд сонирхолгүй болох
Зүүдэндээ тоглоомныхоо тухай ярих гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрсэн байдаг.
1. Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй,илэн далангүй ярилцаж тэдний санаа бодлыг сонсох
2. Цаг зав гарган чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөж байх
3. Хүүхдээ зөв үйл хийхэд нь магтаж урамшуулах
4. Компьютер,утсыг хязгаартай хэрэглүүлэх өдөрт 30 минутаас ихгүй
5. Гэртээ тавтай тухтай сэтгэл амар байх орчинг бүрдүүлэх
6. Сургуулийн багштай холбоотой байж хараа хяналтыг сайжруулах
7. Гэр бүлээрэй агаар салхинд хамт гарах
8. Хүүхдээ хөдөлгөөнтэй байлгах,гадаа тоглуулж,спортоор хичээллүүлж,хоббитой болгох
9. Хүүхэддээ үргэлж үлгэр уншиж өгөх
10. Хэрвээ хэрэглээ багасахгүй бол мэргэжлийн хандахыг зөвлөж байна.
Боловсруулсан: “Ачит гар” ӨЭМТ сувилагч Б.Отгончимэг