8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын тэргүүн хатагтай асан таалал төгсчээ

2016-03-07 11:24:00

АНУ-ын тэргүүн хатагтай асан Нэнси Рейган 94 насандаа өөд боллоо. Тэрбээр Калифорн муж улсын Лос-Анжелес хотын зэргэлдээх Бель-Айр тойрог дахь гэртээ зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан гэж Рейганий номын сан мэдэгдсэн байна. Тэрбээр Рональд Рейгантэй 52 жил ханилсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн агуу хайрын түүх болсон билээ. 1981-1989 онд тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын нэг байсан бөгөөд Цагаан ордонд өндөр зардлаар засвар хийлээ гэж түүнийг хүмүүс эхлээд шүүмжилж байсан боловч дараа нь тэрбээр олны хайрыг хамгийн их татсан нэгэн болжээ. Түүнийг нөхөр Рональд Рейганийх нь дэргэд оршуулна гэж Ерөнхийлөгчийн номын сан мэдэгдэлдээ дурджээ. Рональд Рейганийг Калифорни мужийн Сими-Вэллей хотод оршуулсан аж. 

Уг мэдээллийн дараа Ерөнхийлөгч Барак Обама твиттертээ Нэнситэй авахуулсан гэрэл зургаа нийтлээд “Бидний амьдралыг гийгүүлсэн танд баярлалаа” гэсэн бол Тэргүүн хатагтай Мишель Обама “Хатагтай Рейган тайван нойрсдоо” гэж жиргэжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл