8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэрбумтан хахуулийн хэргээр цаазын ял сонслоо

2016-03-07 11:50:00

Ираны хамгийн баян эрхмүүдийн нэг Бабак Занжани их хэмжээний мөнгө угаасан хэргээр цаазын ял сонслоо. Тэрбээр эдийн засгийн хориг арга хэмжээг далимдуулан их мөнгө угаасан нь шүүхээр ийнхүү таслагдсан байна. Түүний хөрөнгө баривчлагдахаас нь өмнө 9,5 тэрбум фунт стерлингээр хэмжигдэж байжээ. Бабак Занжани Арабын нэгдсэн Эмират, Турк, Малайз зэрэг улсуудад байх сүлжээ компаниудаараа дамжуулан Иранын газрын тосыг засгийн газрын нэрийн өмнөөс борлуулж байсан гэж буруутгажээ. Тиймээс түүнд дүүжлэн хороох ял өгч, түүнийг угаасан мөнгөнийхөө дөрөвний нэгийг нөхөн олгохыг даалгасан байна. Хахуулийн хэрэг нь Ираны эрүүгийн хуулинд хамгийн хүнд ялтай хэргүүдийн нэг аж. Тиймдээ ч хэд хэдэн хөрөнгөтөн Занжанитай ижил хэргээр буруутай нь тогтоогдож, цаазаар авахуулж байжээ. Тухайлбал  2014 оны тавдугаар сард Махафарид Амир Хосрави олон тэрбум долларын луйврын хэргээр дүүжлүүлж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MN-d tsaaziin yaliig sergeej.avilga,baga nasnii huuhdiig huchirhiileh,huchingiin hereg,sanaataigaar hunii aminii hereg hiisen ergeed,gadnii hund gazar ,erdes bayalgiig hudaldsan huniig tsaazaar avah heregtei.
2016/03/08 103.17.108.42
ene huuliig orchuulaad shuud mongold heregledeg boloh yumsan
2016/03/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment