8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Мөнгөнзул: Хүн хүнээ сайхнаар харж, сайнаар бодох нь хамгийн сайхан зүйл

2016-03-07 12:16:00

 Олон сайхан уран бүтээл үзэгчдийн хүртээл болгосон DOZ PLUS entetainemnt  жүжигчин, продюсер Амгаланбаатарын Мөнгөнзултай амьдрал, ажлынх нь тухай ярилцлаа.

- Өдрийн мэнд хүргэе. Та дандаа шинийг эрэлхийлдэг хүн. Магадгүй аль хэдийн шинээр хийх уран бүтээлийнхээ санааг олсон байх. … Бидэнд сэжим өгөөч?

- Баярлалаа.Уран бүтээлчид бид бүгд арай өөр өнцөг, арай өөр зүйлийн эрэл хайгуулд гардаг энэ бол бидний мэргэжлийн онцлог юм уу даа. Бид дараагын “ГАЦАА” УСК  бүтээлдээ орсон. Ажил эд ундарч байна.

- Байнга гадуур явж олон зураг авалтанд ордог завгүй хүн. Энэ их ажлын хажуугаар яаж гэрийн эзэгтэй, сайн хань, ээжийн үүргийг давхар амжуулж байна вэ?

- Мэдээж сайн ээж сайн хань байх нь миний үүрэг боловч хангалттай сайн үнэлэлт авч чадахгүй үе зөндөө. Миний дутуугаав, ээж эгч ,дүү минь гүйцээж тусалдаг.Нэг зүйлийг сонирхуулхад хэдэн хоногийн өмнө охин минь нөхөр бид хоёрыг (гэртээ)өөрийн нь лекцэнд суух урилга өглөө.Тэгээд бид 2 ыг урдаа суулгаж байгаадлекцээ эхэлсэн. Гэрийн лекц нь дээр бид 2 -ын сайн болон муу талыг охин маань хэлж өгсөн.Надад нэлээн их зөвөлгөө өгсөныг бодоход тийм ч хангалттай сайн ээж, хань байж чадахгүй л байна гэсэн үг .( хэхэх.)

- Саяхан таны хүү Д.Эрдэнэбулган студи байгуулаад “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ”хэмээх  шинэ киног үзэгчдэд хүргэлээ. Таны туслалцаа их байсан байх?

- Хүүгээ дэмжих,түүнд туслах бас амьдарлын зөв зам дээр гаргах нь эцэг эхийн хувьд хийх ёстой ажлын хамгийн эхнийх нь зайлшгүй мөн.Түүнээс гадна миний хүү англи хэлийг сайн эзэмшсэн болохоор надас илүү хэл түүний сайн туслагч байсан .

- Магадгүй миний хүү байсан бол маш их бахархах байсан. Хүүгийнхээ бүтээсэн киног үзээд хамгийн анх төрсөн сэтгэгдэл тань юу вэ?

- Урлагийн гэр бүлд төрсөн болооод тэрүү ер нь бол  хар багаасаа л  урлагийг таньж ойлгож гар бие оролцож ирсэн.Тийм болохоор том ажлын  ард гарч чадах тэвчээр суулаа даа л гэж харсан.Нас нь бага болохоор заримдаа амархан шантарч эсвэл уйдаж байгаа харагддаг. Нэгэнт энэ замруу орсон болохоор хүүдээ хийж байгаа зүйлээ хичээн ядарсан ч заавал дуусгаж сур. Энэ урлагт үнэн сэтгэлээсээ дурлаж, хайрлаж , ажиллаа  ямагт хүндэтгэж бай гэж л хэлсэн.Гэхдээ кино бол нэг хүний хийдэг ажил биш.Тиймээс хүүгийн маань анхны уран бүтээлд гар бие оролцсон ,тусалсан хүн бүрт баярлан талархаж байна.Тэд байхгүй байсан бол энэ том ажлын ард гарах амаргүй.Олны хүч оломгүй далай.Харин хүүгийн маань сайн тал бол  маш даруухан хэзээ ч би хийсэн гэж ил өөрийгөө гайхуулах дургүй. Аль болох юмаа хийгээд ард нь чимээгүй л байх дуртай хүүхэд.

- Хүүгийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

- Ирээдүйг хүн бүр сайнаар төсөөлдөг шүү дээ.Ирж яваа цагт итгэж байгаа ч урьдчилан таах боломжгүй.

- Азарганыхаа хүрээгүй газарт Унага нь хүрдэг ёстой, Аавынхаа хүслийн дутууг Хүү нь гүйцээдэг учиртай гэдэг. Гэхдээ хүүгийн тань уран бүтээлийн онцлог та хоёрынхоос өөр байж болох юм?
-  Орчин үеийн монгол хүүхэд залуусын сэтгэлгээ,хурд гүйцтгэл, гайхалтай болж байна.Одоогийн бүх хүүхэдүүд гайхалтай байна. Тэр утгаараа бид хоёрын бодсоноос хүүгийн сэтгэлгээ өөр.

- Хоёулаа таны уран бүтээл рүү эргээд орьё. DOZ PLUSэнтэртайнмэнт киноныхоо зураг авалтыг ихэвчлэн гадаадад хийдэг. Энэ нь мэдээж их хөрөнгө шаарддаг байх. Яагаад сайхан байгальтай Монголдоо хийж болдоггүй юм бэ?
- Мэдээж их зардал гарна, эрсдэлтэй ч ажилын хувьд туршлага суулгаж ,  мөн мэргэжилийн сэтгэлээнд  өөрчлөлт оруулдаг, нэг ёсондоо мянга сонсохоор нэг үз гэдэг л болдог. Бид одоогоор Герман Франц,Солонгос,Вьетнам,Тайландын Вант улсад кино бүтээлүүдийнхээ  зураг авалтуудыг хийсэн байна.Үүнийгээ цааш үргэжлүүлээд явах бодол бий.Монгол бол бидний сайхан эх орон.Тэр утгаараа хэзээч оройтохгүй гэж бодсоор өдий хүрчээ. Харин энэ удаагынхаа киног эх орондоо хийх гэж байна.

- Үзэгчдийн хүртээл болгосон кинонуудыг тань үзэхээр бусдаас нэг л өөр. Санаагаа хаанаас олдог вэ?

- Баярлалаа.Амьдрал өөрөө мөнхийн санааг өдөөж өгдөг. Миний нөхөр маш авдяастай  сайн жүжигчин, бас сайн найруулагч гэж боддог..Дооёо бол ямар нэгэн санааг гайхалтай баяжуулаж чаддаг.Гэхдээ  найз нөхөд ... олонтойгоо ярьлцаж санаагаа олж явдаг даа.

- Таны өдийг хүртэл бүтээж ирсэн дүрүүдээс бүтээхэд хамгийн хэцүү ямар дүр байсан бэ, шантрах үе байв уу?

- Хэцүүгийн тухайд миний тоголосон киноны жүжиг том бүх дүрүүд хэцүү байсан.Харин эрсэлтэй хүнд зураг авалтын тухайд бол “ДҮҮЛЭН НИС” киноны  5 митрын гүнтэй усан доорхи зураг авалт, -37 хэмд нойтох хувцастай уснаас гарч ирэх зураг авалт мөн “ЭЛЭГ НЭГТЭН” киноны  бартай цуг зураг авалт, гүүрнээс нисдэг ураг авалт, хөлгүй далай доторхи зураг авалт, киноны турш гадны жүжигчидтэй харийн хэлээр  харилцан тоглох  гэх мэт маш олон хүнд зураг авалтууд байсан. Сүүлийн хэдэн жил гадны уран бүтээлчидтэй хамтран ажиллаа.Тэр үед монголын улсын нэр гаргадаг болохоор надад шатрах эрх байхгүй

Цаашдын тань зорилго юу вэ?
- Дахин дахин суралцах, дотоод сэтгэлээ хөгжүүлэх туршлага судлах.
Та их сайхан харагддаг. Ямар нэгэн дэглэм барьдаг уу, хэрэв тийм бол манай уншигчдтай хуваалцаач?

- Миний сайхан гэж юу байхав дээ. Гэхдээ баярлалаа. Урлаг өөрөө сайхан байхыг, сайн явахыг шаарддаг маш харицлагтай өвөрмөц МЭРГЭЖИЛ.Нарийн дэглэм барихгүй. Гэхдээ зав гарвал усанд сэлнэ. Ер нь хүн  хүнээ сайханаар харж сайнаар бодох чинь л хамгийн сайхан зүйл юм байна. Чи намайг сайхнаар харж чадаж байгаад л гол зүйл нь байна.

- Тун удахгүй ОУ-ын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та энэ баярыг хэрхэн тэмдгэлж өнгөрүүлдэг вэ, энэ жил ингэж баярлана гэсэн төлөвлөгөө байна уу?
- Баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэх зав үнэхээр муутай л явна .Танай сайтаар дамжуулан монголын эмэгтэйчүүд бүгд шантрашгүй байж эх орондоо хөгжил, гэр бүлдээ аз жаргал  авчирахыг хүсэн ерөөе. Ер нь бол Дэлхийн хамгийн тэвчээртэй , хамгийн хүчтэй хүн болэх хүн. 365 хоногт өдөр шөнийн алинд ямарч амралтгүй, ямар ч цалингүй  үр хүүхдийхнээ төлөө ажиллаж чадах цорын ганц хүн бол миний ээж бас таны ээж. Тиймээс хайрт ээж Г.Цэрэнханд, хайрт эгч А.Мөнгөнтуул мөн  гайхамшигтай  бүх ээжүүдээ сэтгэлийнхээ угаас баярын мэнд хүргэж сайн сайхны туйлыг  хүсэн ерөөж байна.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

эх сурвалж: Breakingnews.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bagsh
Bichgiin aldaa ih bn. Zob bich!!!
2016/03/08 103.17.108.42
zochin
nohriinhoo buh l kinond gol duriig n avna.tiim sain jujigchin bish shuudee. tsarai bol buur avah ymgui.
2016/03/07 103.17.108.42