8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардын уран зохиолч, СГЗ Тангадын Галсан гуайн номын өргөөг тохижуулж өгчээ

2019-05-24 07:22:23

Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуайн номын өргөөг Лодойн Алтансүх гэх залуу тохижуулж өгсөн байна. Тэрбээр найз А.Цэрэнбат, З.Болд, Р.Сэддорж, Ганболд, Есөн шижир ХХК-ны захирал Н.Гантулга нартай хамтарч тус номын өргөөг тохижуулсан байна. Мөн БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа тус үйл ажиллагаа дээр хүрэлцэн ирж ном хандивлажээ.

Уг номын өргөөг тохижуулсан Л.Алтансүх цахим хуудаснаа “Төрсөн газар шороо, Төрөлх Монгол хэл, Түмэн олноо өмгөөлж, хэнтэй ч хэнхдэг заамаа хуваалцахад бэлэн явдаг, хэлэх үгээ хэзээ ч татаагүй ард олны гүн хүндлэлийг хүлээсэн яруу найрагчдаа бага ч гэсэн дэм үзүүлсэндээ баяртай байна” хэмээн бичсэн байна.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Мундаг залуу шүү энэ Алтансүх
2020/12/05 202.9.40.207
зочин
Өөрөө их маадгар сууж байнаа,зочдыг тэгээд сархадаар дайлав уу
2019/05/27 139.5.218.202
Зочин
Олигтойхон зохиол бич гэсэн захиалга юмаа даа.
2019/05/25 73.231.128.120
Сүхбаатар
Үндэстнээрээ бахархдаг залууст талархал илэрхийлье.
2019/05/24 66.181.161.66