8o
Улаанбаатар хот
mobile menu

МУСТА Р.Номин-Эрдэнэ: Хүүхэд бол бурханы өгсөн нандин бэлэг

2016-03-07 17:06:00

Манай нийгэмд хамгийн их яригдаж, тулгамдаж байгаа асуудлын нэг нь  гэр бүлийн хүчирхийлэл. Хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл гардаг ч хөшигний цаана мэдэгдэхгүй өнгөрч байгаа нь тохиолдол  тоолж барамгүй олон байгаа. Хамгийн аймшигтай нь хүчирхийлэл бусдын аюулгүй, дархан байдалд халдаж байдгаараа гэмт хэрэг юм. Хүчирхийлэл олон хэлбэрүүдтэй. Гэр бүлийн, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, хөгшчүүлийн, бэлгийн хүчирхийлэл гэх мэт олон янз. Үүнээс хүүхдийн эрх зөрчигдөж, цаашлаад амь нас нь хохирох зэрэг олон асуудал гарч байгаа. Хүчирхийлэлийн төлөө ТББ болон дуучид дуу хоолойгоо нэгтгэсээр ирсэн.   МУСТА Р.Номин-Эрдэнэ ч гэсэн хүчирхийлэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж “Бяцхан зүрх бүхэн жаргалтай байг”  хэмээх төсөл эхлүүлсэн байна. Тус төслөө хоёр жилийн өмнөөс  эхлүүлсэн байна. Тус төслийн талаар МУСТА Р.Номин-Эрдэнээс тодрууллаа.

- “Бяцхан зүрх бүхэн жаргалтай байг” төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Энэ төслийнхөө талаар танилцуулаач?

 - “Бяцхан зүрх дуулж байна” ТББ-ыг хоёр жилийн өмнө байгуулсан. Анх таван гишүүнтэй байгуулж байсан. “Бяцхан зүрх бүхэн жаргалтай байг”, “Бяцхан зүрх бүхэн инээж байг” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна. “Бяцхан зүрх бүхэн жаргалтай байг” гэсэн цомог дээр ажиллаж байна. Цомогийн ажил ирэх сард дуусна. Тус цомогт 24 дуу багтсан байгаа. Цомог дотор орсон 3 видео клип нийгэм рүү нилээн хүчтэй мессеж өгөхөөр шторек хийгдэж байгаа. “Хараа, зорилго” нь юу вэ гэхээр салалт гэдэг юм уу архидалт гээд янз бүрийн асуудалын ард дандаа голдуу хүүхдүүд өртөж байдаг. Ийм учраас эцэг эхчүүд хариуцлагтай байгаач ээ гэж уриалмаар байна.  Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд маань  хаана, хэнд хандах вэ гэдгээ мэддэггүй. Нийгэмд гарсан аймшигт хэргийн дараагаас хүмүүс хаана хандахаа мэддэг болсон байна.

   - “Бяцхан зүрх” гээд  дуу өнөөдөр үзэгчидэд хүрлээ. Энэ дууны гол санаа нь юу байсан бэ?

      - Хүүхдүүд маань нийгэмд, томчуудад юу хэлмээр байгааг тусгаж өгсөн.  

 

Энэ цомогт орсон дуунууд дээрээ маш их ажилласан. Цаашид уран бүтээл болон хүүхдүүд рүү чигэлсэн бодитой ажилууд хийгдэнэ. “Бяцхан зүрх” дуулж байна ТББ маань үйл ажиллагаа явуулаад 2 жил болсон ч өнөөдөр нээлтээ хийж байна.

      -сүүлийн үед та хүмүүнлэгийн ажилд хийгээд нэлээд завгүй байх шиг байна. Харин таны хувийн ажил уран бүтээлийн талаар ?

     -Энэ хийж байгаа ажилдаа бүх цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Одоо бол хайрын дуу ч юм уу, хит дуу гэж явахгүй.  Энэ дээр бас эмэгтэй хүнийхээ хувьд, эх хүний хувьд эмзэглэж явдаг зүйлс байгаа. Энэ ажилдаа бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Дараа дараагийн удаа бол уран бүтээлүүд мэдээж гарна.

      - “Бяцхан зүрх бүхэн жаргалтай байг” төсөл маань хэд хоног үргэлжлэх вэ?

       - “Бяцхан зүрх” төсөл маань 2 жилийн өмнөөс эхэлсэн байгаа. Зүрх сэтгэлээ зориулан ажилласан энэ уран бүтээл олон хүнд хүрч, таалагдах байх гэж итгэж байна.

- Саяхан дуучин С.Жавхлан Т.Баясгалан 2 маань хамтарсан тоглолтоо хийхээр зарласан.  Харин хүмүүс  сонгууль болох гээд ингээд байна гэсэн хэсэг хүмүүсийн яриа гарсан байсан. Харин энэ төсөл сонгуультай холбоотой юу?

     - Энэ бол нийгэмд тулгараад байгаа асуудлуудын нэг болохоор ийм асуудлыг сонгуультай холбож болохгүй байх. Харин хувь хүний хувьд сонгуульд өрсөлдөх бол хувь хүний асуудал эрх гэж бодож байна.  “Бяцхан зүрх бүхэн жаргалтай байг” төсөл маань сонгуультай холбоогүй. Аливаа зүйлийг яриж хөндөж байж асуудал шийдэгддэг. Энэ цаг үеэ олсон байх гэж бодож байна. Энэ үйл ажиллагааг БСШУ-ы яамтай хамтарч зохион байгуулж байгаа. Энэ дэшрамд БСШУЯ-ын сайд,  дарга нарт олон зүйл дээр туслаж дэмжсэнд  баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.

    -Ойрын үед та хоёр дахь хүүхдээ төрүүлэх талаар бодож төлөвлөсөн үү?

   - Мэдээж хүүхэдтэй болох бодол байгаа. Би хүүхдэд маш их  хайртай. Манай охин дүүтэй болмоор байна гээд шууд хэлдэггүй ч манайд 4 сэрээ 4 халбага байгаа мөртлөө яагаад 3 хүн байгаа юм бэ гээд  асуудаг л даа. Мөн эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхэд гэдэг бол бидэн дээр ирсэн том бэлэг байдаг тийм учраас хүүхдүүдээ хайр халамжаар битгий дутаагарай гэж хэлмээр байна     

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл