8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Саянцэцэг Боловсролын тэргүүний ажилтан боллоо

2019-05-30 09:53:37

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө.

С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм.

С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан Алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг дуунуудын эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна дэлхий дахины сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
beke
daldaij bish avah yostoi shagnalaa avch baigaa n hamgiin saihan. ard tumen tuuniig medne. harin munguur tsohij gaviyat avch baigaa hed n ene hunees ichij amidrah heregtei.
2019/06/07 103.9.90.130
иргэн
Ардын жүжигчин авах хүн дээ,мөдхөн.Амжилт хүсье
2019/06/06 103.57.92.182
mmm
ийм хүн одоо дөнгөж соёлын тэргүүн авч байх гэж гавъяат болж баймаар сан, хошин урлагынхан бүгд л гавъяат болоо биздээ
2019/05/31 43.228.129.229
зочид
боловсролын сайдаа хувийн өмчит бүх шатны сургуульд татаас өгдөгөө болих хэрэгтэй
2019/05/30 202.21.97.90
Zochin
Za yamaidaa bayar hvrgie. Mundag emegtei shvv
2019/05/30 43.242.243.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment