8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Ч.Бадрал 10 мянган ам.долларын шагнал хүртлээ

2019-06-10 09:39:48

Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаан ОХУ-ын нийслэл Москвад болж өнгөрлөө. Нийт 53 дуучин оролцсон тус уралдааны нэгдүгээр байрт Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил орж, алтан медаль, 15 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал хоёрдугаар байр эзлэн, 10 мянган ам.доллар, гуравдугаар байрт ӨАБНУ-ын дуучин Палеса Малиелоа орж 7000 ам.долларын шагнал хүлээн авчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Монголчууд "ДУУРИЙН ДУУНД "үнэхээр хийморь өдөө юмаа баяр хүргэе амжилт хүсье ,үргэлжид урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ -бурхан үүрд ивээх болтугай баяр хүргэе
2019/07/29 202.9.42.246
дэмжигч
залуу дуучинтай олон олон амжилтыг хүсье
2019/06/10 43.228.130.66