8o
Улаанбаатар хот
mobile menu

39417 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилжээ

2019-06-11 10:48:53

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар /2019.04.22/ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 39 мянган хүүхдийг эрүүл шүдтэй болгожээ.Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гэрэл
Зөвхөн тооны үзүүллэлт биш биз хүмүүсий ярьж байгаагаар баахан оочирлоод эмчилгээ байн хийсэнгүй гэж байна лээ Зах зээлд үнэгүй зүйл чанаргүй байгааг Сарангэрэл сайд гуай мэдмээр юм
2019/09/05 43.228.131.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment