8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал" хэлэлцүүлэг болно

2019-06-26 10:10:00

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. 
Уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2019 оны 06 дугаар сарын 26-нд "Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжиж хамтран ажиллаж байна.

...НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцоор оролцогч улсуудад эрүү шүүлтэй тэмцэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтэд өртсөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц -д 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэгдэн орж, соёрхон баталснаас хойш 19 жил болжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2010 онд Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн 11-д “Оролцогч улс нь эрүү шүүлтийн талаар гомдол хүлээн авч, шуурхай хянан шийдвэрлэх хараат бус, үр дүнтэй механизмыг амьдралд нэвтрүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн ял завших байдалд шүүмжлэлтэй хандаж, эрүү шүүлт тулгах, зүй бусаар хандах аливаа үйлдэлд буруутай нь тогтоогдсон этгээдийг цаг алдалгүй яллаж байх хэрэгтэй ...” гэж, 2016 онд өгсөн зөвлөмжийн 15-д хороо нь дараах зүйлийг авч үзнэ: “(а) 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт орсноор Мөрдөн байцаах албыг татан буулгахад хүргэсэн. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон тоо, чиг үүргийн зарим хэсэг нь Авлигатай тэмцэх газарт, зарим чиг үүрэг нь Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах албанд шилжсэн. Энэ нь ашиг сонирхлын зөрчилд хүргэх, мөрдөн шалгах ажиллагааг үр дүнгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахад хүргэж болзошгүй. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хийсэн мөрдөн байцаалтын үр дүнгийн талаарх мэдээлэл хангалтгүй байх, мөн Авлигатай тэмцэх газар нь эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн шалгах харьяалалгүй байх зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй ” гэж зөвлөсөн байна.

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Хороо нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаар Монгол Улсаас ирүүлсэн зургаа дахь удаагийн ээлжит тайлантай танилцаад 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт дараах зөвлөмжийг ирүүлжээ. Үүнд:

Зөвлөмжийн 21-д “...Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийг мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна”. Мөн 22-д “...Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой” гэж тус тус зөвлөжээ.

Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний 2 дугаар илтгэлтэй холбогдуулан дараах зөвлөмжүүдийг Монгол Улсын Засгийн газарт өгчээ.A

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл