8o
Улаанбаатар хот
mobile menu

"НИКИТОН"-чууд хожсон мөнгөө "О.Дөлгөөнд хандивлажээ"

2019-06-26 10:42:10

Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна.

Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, цагдаагийн албан хаагчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл Никитон хамтлагийнхан "Мөнгөтэй зочин" нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлажээ.

Уншигч та бүхэн ч гэсэн О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсвэл,  Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy) болон  Хаан банк 5721081225 Хүлээн авагч: Л.Очбадрах Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/ холбогдож өгөх боломжтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл