8o
Улаанбаатар хот
mobile menu

Петровис группын ТУЗ-ын дарга Ч.Давааням хувиасаа 10.000 америк доллар хандивлалаа

2019-06-26 10:54:00

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэн, аялж явахдаа хүндээр өвдөж, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байгаа билээ. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштой байгаа бөгөөд түүний биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Иймээс түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүк орчинд энэ өдрүүдэд эрчимтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Никитон хамтлагийнхан "Мөнгөтэй зочин" нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлалаа. Мөн Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөний эмчилгээнд 10 сая төгрөг, Петровис группын ТУЗ-ын дарга Ч.Давааням хувиасаа 10.000 америк доллар хандивлажээ.

О.Дөлгөөнийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш түүний найз охин сахиж, эмнэлгийн бүх харилцаа холбоог зохицуулж байсан юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамнаас О.Дөлгөөний ар гэрийнхэнтэй холбогдож, аав, ээжийнх нь визний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар мэдэгджээ. Ингэснээр тэд өнөөдөр яаралтай АНУ-ыг зорьж, хүү дээрээ очих боломжтой болж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ одоо ямар баян хүн хаанаас гараад ирвээ ....
2019/07/26 192.82.65.224
b
bаячууд баянаа гайхуулахгээл шоуддаг болждэээ гэр хорооллооор захаар нь явж үз бөөөн ядуус
2019/07/08 202.126.89.101
Зочин
Woow yamar aimaar bayan hun be
2019/07/05 192.82.65.224
Зочин
С.Баярын хүүхдүүд болоод залуу эхнэрт сая доллараар хаус авч бэлэглээд байдаг өвөө мөн биз дээ.
2019/07/03 202.21.127.164
зочин
Сайхан сэтгэлтэй буянтай хүн байна. Элэг нэгт монголчууд сэтгэлийн дэм өгч байгаа юм чинь хөл дээрээ босноо. Энэ олон хүний сэтгэл итгэл биелэж нэг гэр бүл ч гэсэн элэг бүтэн амьдрах болтугай.
2019/07/03 202.131.243.186
bilguundolgoon
Hyrdan edgeed ireerei chi ard tunenii itgel daasan saihan aab eejiin huu ba byrhan chamaig iweeg
2019/07/02 202.126.89.197
Zochin
Setgel saihan hynii ajil yamagt bytej baih bolno .
2019/06/28 66.181.161.18
sxn setgeltei hvn bn,burhan iveeh bno..
azaa
2019/06/27 59.153.112.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment