8o
Улаанбаатар хот
mobile menu

Ийм л эх орончдын цус, хөлсөөр эх орон минь бүтэн үлдсэн билээ

2019-06-30 12:31:36

Завхан аймгийн Идэр сумын харьяат Намсрайн Сүрэн. 1937 онд Улиастайн 32-р морьт хорооноос Улаанбаатар хотын их бууны тусгай ангиар дамжин Дорнод аймгийн Тамсагбулагийн 6-р морьт дивизийн 15-р морьт хороонд хөнгөн пулемётийн наводчикаар Японы Самуурай нартай байлджээ. Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн Халх голд тулалдаж явахдаа пулемётоор буудан дайсны онгоц унаган, тагнуул амьдаар нь баривчилж,зэвсэг олзолж явсан баатарлаг гавьяа түүнийх .

1. 1939.07.02-ны өдөр. Дайсны давшилт ширүүсч, Халх голын район тэр чигтээ дарийн утаанд автав. Н.Сүрэнгийн анги өглөө эрт савнаасаа халин үерлэх Халх голыг гаталж, ашигтай байрлал “Талын бор толгой”-г өрсөж эзлэхээр тулалдагч 2 тал зэрэг давшлаа. Пулемётчин Н.Сүрэн туслах Нямдоржийн хамт гал нээж,замдаа 10 гаруй Японыг устгаж зорьсон газрынхаа оройд түрүүлж хүрлээ. Гэвч илт давуу хүчтэй тулгарсан тул анги нь ухрах командаар ухарсныг исгэрэх сум, дэлбэрэх чимээнд тэр хоёр мэдсэнгүй. Ангиасаа тасарч хоёулахнаа үлдсэн тэднийг дайсны 3 пулемётийн сум мөндөр мэт шүрших үеэр туслахын нь цээжинд сум тусч амь эрсдлээ. Н.Сүрэн дайсны их хүчтэй ганцаараа хориглон тулалдаж, довтлолтыг няцаагаад бүслэлтээс ухарч гарч ирлээ. Морьт Дивизийн компандлагч,Улсын баатар Л.Дандар өмнөөс нь тосон морьтой давхиж ирээд ангийнх нь байршлыг зааж өглөө. Энэ өдрийн тулалдааны тухай Дивизийн хээрийн сонинд ”Байлдагч Н.Сүрэн баатарлагаар байлдаж, 160 гаруй самуурайг хөнгөн пулемётийн галаар устгасан тул түүнийг байлдааны гавьяаны 1,2-р одонгоор шагнахыг Бүх цэргийн жанжин Маршал Х.Чойбалсангаас хүсье “ гэсэн мэдээ гарсан байлаа.

2. 1939.08.01. Байлдагч Н.Сүрэнд 40 гаруй хүнтэй дайсны толгойн сэргийлэхийг 3 өдөрт багтаан устгах тушаал ирлээ. Ганц их буутай тэрээр окопонд нуугдаж, яг л тарвага сахиж байгаа мэт цухуйсан болгоныг толгой дараалан буудаж устган, хориглосоор 3 өдөр өнгөрөхөд дайсны ар талын гол хүч нь Н.Сүрэнг онилж,,өөрийнхөө толгойн сэргийлэхээс давуулан түүн дээр их буугаар гал нээж эхэллээ.Окопноос гарч, дайсныг буудах эрхгүй боллоо. Оройн нар жаргахын өмнөхөн тасгийн дарга нь түүнийг дуудав. Өөрийг нь дайснууд отож байгааг мэдэж байсан ч цэргийн хүнд тайлбар өгөх эрх байхгүй. Даргынхаа тушаалыг биелүүлэхээр тасгийн дарга руугаа мөлхөж явтал дайснууд дарга,байлдагч хоёрын яг дунд нь гал нээлээ. Баруун гар нь их бууны суманд оногдож хүнд шархдлаа. Цэргийн хээрийн эмнэлэгээс Улаанбаатар хотод ирж эмчилгээ хийлгэсэн ч өрөөсөн гарнаасаа үүрд салсан юм.

3. 1939.09.07-ны өдөр Улсын бага хурлын тогтоолоор Халх голын тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан Завхан аймгийн Идэр сумын харьяат, байлдагч Н.Сүрэнд “Цусан гавьяаны 1-р зэргийн одон” зүүж өгснөөр цэргийн албанаас халагдан нутагтаа очлоо. Баруун гаргүй болж, тахир дутуугийн 2-р зэргийн группт орсон ч тэрээр зүүн гараараа гайхалтай мэргэн бууддаг хэвээрээ. Жилдээ 200-600 тарвага агнан сумынхаа худалдаа бэлтгэлийн ангид тушаана. Н.Сүрэн дайны талбарт хамтдаа тулалдаж яваад амь үрэгдсэн дайчин нөхрийнхөө улс эх орондоо хийж бүтээх байсан зүйлийг өмнөөс нь хийж бүтээнэ гэсэн тангараг өөртөө тавьжээ.

4. 1942 оноос эхлэн тасралтгүй 36 жил мал тууврын ажилд зүтгэж Завханаас Бор бургас, Хар горхи, Цагаан арал, Буйрын бааз,Улаанбаатар чиглэлд мал тууж, 10 суурь ахалж, 20 суурийн хянах постын ажлыг нэр төртэйгээр гүйцэтгэжээ. Н.Сүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, төрөөс “Тэргүүний тууварчин”, “Алтан гадас”,1975 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” тус тус хүртээжээ.

5. Халх голын ялалтын тэгш ой тохиох тоолонд Намсрайн Сүрэнг “Улсын баатар ” болно гэж нутгийнхан нь битүүхэн хүлээдэг байсан ч тэрээр ойн баяр тэмдэглэх мөчид тууврын замд явж таарна. Түүнийг амьд сэрүүнд Халх голын түүхэн ой олон тохиосон ч ердөө 40,45 жилийн ойд л оролцож амжжээ. Харин гавьяаныхаа амралтад гарсны дараа 1989 онд тохиосон Халх голын ялалтын 50 жилийн ойдоо хүндэтгэлтэйгээр оролцохоор хүлээж байсан ч тэрээр энэ ойтойгоо золгож амжилгүй 1987 онд 70 насандаа тэнгэрт хальсан билээ. Ийм л эх орончдын цус, хөлсөн дээр эх орон минь бүтэн үлдсэн билээ.

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Жихэнэ эх орны баатар гэж энэ хүнийг хэлэх болов уу?
2019/07/05 64.119.22.174
Биндэр
Жинхэнэ баатар байжээ. Батүүл ганцхан л хүнтэй баатар
2019/07/03 103.26.193.171
Иргэн
Одоо үеиин хүмүүс сургамж авмаар бахархалтай түүх Ингэж хамгаалсан газар нутгыг маань авилагчид лиценз нэрээр гадаадынханд зарсаар байгаа нь харамсмаар
2019/07/02 202.179.31.107
Зочин
Монгол улсын жинхэнэ баатар билээ.Батүүл харин баатар гэхэд хаашаа нөхөр вэ .ичмээр амьтан
2019/07/01 59.153.113.11
отгоо
баатарлаг хүн бна
2019/07/01 203.91.115.41
olzii
ийм л хүний цусаар ѳнѳѳдрийн эх орон бүтжээ баатар цол авахаар хүн гэж үзэж байна
2019/07/01 202.9.43.185
narmandakh
baatar tsol ogoh ystoi hunii neg bn
2019/07/01 202.126.88.55
Oyun
Baatar boloh hun munuusuu mun
2019/07/01 60.60.24.155
dandarbaatar san
dandar baatariin tsereg bsan hvn dee
2019/07/01 150.129.142.105
Галсан
ум базар маани ?
2019/06/30 203.91.115.44
Зочин
Ийм л эрэлхэг зоригтой хүмүүс эх нутгаа хамгаалж ирсэн юм даа. Бахархалтай түүх байна.
2019/06/30 73.231.128.120