8o
Улаанбаатар хот
mobile menu

“Яг түүн шиг” шоуны хагас финалд Т.Бархүү ялагч болж 18 сая төгрөгийн эзэн боллоо

2019-07-01 09:48:42

"Боловсрол" ТВ-ээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ болж өнгөрлөө. Тодруулбал, “Боловсрол суваг” телевиз болон “Номандс групп” хамтран “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорсон юм. Улмаар Т.Бархүүг 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Мөн үүнээс гадна өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноо авсан оролцогчдыг мөн тодрууллаа. Хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнууллаа.Жүжигчин Т.Бархүү “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн юм.Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Больдоо, худлаа хашгирсан чадвар муутай амьтадыг нэг их шударга бусаар шүүгээд байгаам бишүү. Жагаа гавъяат л арай нуруутай байсан даа. Гэхдээ соёл хөлөөрөө толгой хийчихсэн нь харагдаж байна.
2019/07/07 150.129.140.165
зочин
Бархүүг барахуу даравч дардайна булавч бултайна гэдэг шиг тасархай байсан шүү
2019/07/02 202.131.243.190
Зочин
БОЛОВСРОЛ СУВАГ ТВ МӨНГӨӨ ИЙМ ЮМАНД ЦАЦАЖ БАЙХЫНХАА ОРОНД УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ИРЭЭДҮЙ ЗАЛУУ ҮЕИЙН БОЛОВСРОЛ ХҮМҮҮЖИЛД ҮНЭХЭЭР ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЗҮЙЛД ЦАЦМААР БАЙНА. ЯГ ТҮҮН ШИГ ШОУ БОЛ ЗАЛУУ ҮЕ ХҮҮХДҮҮД
2019/07/01 192.82.65.224
Зочин
Бүгдээрээ ер нь дуучин болуул яасийн амархан баяжчихмаар юм байна ккк
2019/07/01 192.82.65.224