8o
Улаанбаатар хот
mobile menu

Амийг нь аварсан ачтан дээрээ 5000 милийг туулан ирдэг оцон шувуу дэлхий нийтийг хайрыг татаж байна

2016-03-09 17:20:00

Хоао Перейра де Сюза хэмээх загасчин өвгөн таван жилийн өмнө энэхүү оцон шувууны амийг аварчээ. Нефтьд хордож, хамаг бие нь тосоор бүрхэгдсэн оцон шувууг загасчин өвгөн тосноос нь салган, цэвэр ус, загасаар хооллосоор биеийг нь тэнхрүүлж авчээ. Улмаар загасчин өвгөн Диндим гэх нэр хайрлаж, биеийг нь сайжирсны дараа далайд эргүүлэн тавьсан байна. Гэвч Диндим хэдэн сарын дараа буцаад иржээ. Оцон шувуу буцаж ирэхдээ өвгөнийг таниад зогсохгүй хэдэн сар хамт амьдарсан байна. Ийм байдлаар тэд дөрвөн жилийг ардаа үджээ. Диндим зун зургадугаар сард ирээд хоёрдугаар сард буцдаг гэнэ. Диндим амь аварсан ачтанаа огтхон ч орхидоггүй аж. Түүнийг явах бүрт хүмүүс Диндим эргэж ирэхгүй гэдэг ч тэр алс холын Аргентин, Чилийн эрэгт оччихоод эргээд л 5000 милийг туулан Сюза дээр ирдэг байна. Ингэж ирэх бүртээ Сюзад улам бүр дассан мэт санагдаж, түүнийг хармагцаа далавчаа савчиж, сүүлээ хөдөлгөн баярлаж эрхэлдэг гэнэ. Өвгөн загасчин бяцхан оцон шувууг хүүхэд шигээ хайрладаг, Диндим ч түүнд маш их хайртай гэнэ. Тэр Сюзагаас бусад хүнийг өөртөө бараг ойртуулдаггүй  ганцхан өвгөний гараас загас идэж, түүний алдахгүй дагаж явдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkkkk
2016/03/17 103.17.108.42
ЗОЧИН
хөөрхөн юмаа, амьтан ч гэсэн ухаантай юм даа
2016/03/15 103.17.108.42
түвшин
манай 76 эргүү тэнгүүдээс илүү юмаа
2016/03/11 103.17.108.42
M.UYANGA
amitan hurtel iim uhaantai gedeg ni
2016/03/10 103.17.108.42
Zochin
Yamar huurhun yum be.
2016/03/10 103.17.108.42
irgen
ANCHIN NERTEI ALUURCHIN UHER MONGOLUUD ICHIJ AMIDARAASAI
2016/03/10 103.17.108.42
U
Ymr huurhun ym be unheer gaihaltai ymaa zuragnuudiin haraad nudend nulmis hurlaa
2016/03/10 103.17.108.42
sh
huurhun amitan be
2016/03/09 103.17.108.42
Бусдыг энэрэх, хайрлах, хамгаалах, аврах сэтгэл, үйлийг амьтан, тэр атугай шувуу ч таньж, мартахгүй санаж явдаг ажээ. Гайхалтай. Нэг ч болсон хүнд, амьтанд тус болж явбал сэтгэл хөнгөрдөг юм даа.
2016/03/09 103.17.108.42
nik
hunii zurh setgel amitnaas dor bolood baina daa
2016/03/09 103.17.108.42
Evii
Udaan holnootoi baigaasai. . . Ter holoos akuliin hool bolchihgui risktei l irdegiin baina.
2016/03/09 103.17.108.42
Tneg hunees l deer umdaa
2016/03/09 103.17.108.42
Гайхалтай
2016/03/09 103.17.108.42
ах нь
Хзмүүн бид оюунаар ядуурч амьтдаас ч дордох нь дээ. Харамсалтай
2016/03/09 103.17.108.42
Zarim xunees ch iluu um. Ovgon nastai xun bna. Burxan bolchixvol yana daa xoorxii
2016/03/09 103.17.108.42
Zarim xunees ch iluu um. Ovgon nastai xun bna. Burxan bolchixvol yana daa xoorxii
2016/03/09 103.17.108.42
Huurhun uhaantai yum be.Amitan hurtel hairlasan hunee martahgui yum daa.
2016/03/09 103.17.108.42