Болгарын нэгэн жуулчин олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл хүртээд байна. Учир нь тэрбээр Макадонд аялаж явахдаа хун шувуутай зургаа даруулах гэжээ. Гол дотроо хөвж явсан хунг гаргаж зургаа даруулах гэж дайрсны улмаас гэмгүй шувууны аминд хүрчээ. Тэрээр хунгийн далавчнаас зулгааж, эрэг рүү чирж гарган зургаа даруулсны дараа гэмтсэн шувууг хөсөр орхин оджээ. Гэмтэл авсан хөөрхий хун удалгүй амьсгал тасарсан тухай Их Британийн DailMail-д бичсэн байна.
Хун шувуутай зургаа даруулах гэж байгаад аминд нь хүрчээ
2016-03-09 17:41:00