8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэмбүүг устгая: Тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийгддэг

2019-07-22 16:42:12

Тэмбүү нь хүний бүх эрхтэн, яс, үс, арьс салст, дотор эрхтэн, тэр ч байтугай мэдрэлийн эсийг хүртэл гэмтээдэг нийгмийн хор хөнөөлтэй өвчин юм.

Манай улс 1990 оноос өмнө тэмбүү өвчинтэй идэвхтэй тэмцэж ирсэн ч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон шалтгааны улмаас өвчлөл дахин нэмэгджээ. Мөн төрөлхийн тэмбүү өвчин жилээс жилд нэмэгдэж, 25-50 тохиолдол тогтмол бүртгэгдсээр байна. Өнгөрсөн онд л гэхэд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдэж, 13 ураг амьгүй төрсөн тохиолдол гарчээ.

Тус өвчний 60 гаруй хувь нь далд хэлбэртэй бөгөөд халдвар авсан хүнд ямар нэг зовиур илэрдэггүй тул эмнэлэгт ханддаггүй аж. Энэ нь тэмбүү өвчний тархалт улам нэмэгдэх нэг шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  "Өнөөдөр манай улсад тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлага бий болсон. Учир нь одоогоор нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү эзэлдэг. Жил бүр 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарч байна" гэж мэдээлсэн.

Тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийгддэг.

Тэмбүүг устгая аяны тухай мэдээллүүдийг хүргэж байна. 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment