11o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлж буй Катриона Грэй Монголд ирнэ

2019-08-16 09:35:17

“Miss Universe” тэмцээний 67 дахь удаагийн ялагч, Филиппин улсын гоо бүсгүй Катриона Грэй наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлж буй Катриона Грэй “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хоёр дахь гоо бүсгүйг тодруулах ёслолын ажиллагаанд зочноор оролцох аж. Мөн тэрбээр JCI Progress байгууллагаас хэрэгжүүлж буй “Тэргэнцэртэй баатрууд” хүмүүнлэгийн төслийн ажилд гар бие оролцохоор болжээ.

Өдгөө 25 настай Катриона Грэй нь “Ертөнцийн мисс” цолыг хүртсэн дөрөв дэх Филиппин бүсгүй юм. Одоо тэрбээр бие хамгаалагч, хувийн туслахтай болж, Нью-Йорк хотноо тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байна. Мөн “Miss Universe” байгууллагаас 250 мянган ам.долларын шагнал хүртэж, шоу бизнесийн бүхий л томоохон үйл ажиллагаанд урилгаар оролцож байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б.Бямбасайхан
Монголд ирж яах гэж байгаан шаалцах юм уу?
2019/08/23 202.179.26.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 26