Хувийн ашиг сонирхолын үүднээс төрийн мөнгийг хумсалж хөлжсөн нэгэн байдаг гэсэн хардлага олны дунд бугшсаар. Тэгвэл “олны үг ортой “ гэдэгчлэн Авилгатай тэмцэх газрын 2016 онд хийсэн шалгалтаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн 8 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна. Ингэснээр хөрөнгө оруулагын мэдүүлгээ худал хэлж, хөрөнгөө цааш нь нуух хүсэлтэй албан тушаалтанд сануулга боллоо . Авилгатай тэмцэх газар 2016 оны төлөвлөгөөний дагуу одоогоор Ашигт малтмалын газар, Хөдөлмөрийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт 124 мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг явуулж байна. Үргэлжлүүлэн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тосны газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийх юм.
Хөрөнгөө халаасалсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ
2016-03-12 13:45:00