8o
Улаанбаатар хот
mobile menu

Улирлын томуугийн эсрэг вакцин хийж байна

2019-10-08 11:43:26


МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан авсан Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулна.
Иргэн та хүсвэл улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 29 тоот өрөөнд хийлгэж болно.
Ажлын цаг: Даваа-Баасан гаригуудад 8.30-14.30 цаг
Үнэ: 15.000 төгрөг (Тэнд касс ажиллаж байгаа)
Хийлгэх нас:
* 6 сараас 2 нас 11 сар хүртэлх насны хүүхдэд 2 тун хийгдэнэ. Эхний тун 0.25 мл хийгээд сарын дараа дахин 0.25 мл хийнэ. Давтан хийлт нь үнэгүй.
* 3-аас дээш насны хүүхдэд болон том хүнд нэг удаа хийгдэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment