8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн 5 хувийн зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

2016-03-15 08:02:00

Засгийн газрын гуравдугаар сарын 4-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар ипотекийн таван хувийн зээлийн журмыг баталсан билээ. Ингэснээр тус зээлийг маргаашнаас олгож эхлэхээр болсон. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэд болон тус бүс нутагт найман хувийн зээлд иргэдийн зээлийн гэрээг таван хувьд шилжүүлэхээр тусгасан. Тэгвэл найман хувийн зээлд хамрагдсан иргэд өнөөдрөөс эхлэн өмнөх зээлийнхээ гэрээгээ өөрчлөх юм. Ингэснээр гэрээ хийсэн өдрөөс эхлэн найман хувийн зээл нь таван хувьд шилжих аж. Түүнчлэн иргэд Засгийн газраас баталсан журамд зааснаас өөр байршилд байгаа орон сууцыг найман хувийн хүүтэй зээлээр худалдан авч болохыг албаныхан хэлж байна. Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас таван хувийн хүүтэй зээлээр хэрхэн худалдан авахыг зохицуулсан журмыг удахгүй батлах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shaal xudlaa inflatsi oswol butsad oschix yumiig yax gj ingej ard irgediig xuurdag yum be? Zeelin xuu ondor bna gj gomdollson xumus bxgui xarin Zaluu ger buluud uridchilgaa 30 % changa bnal geed anx 10 % bolgono gj yarij bsan yu bolson be????Xiij bga xelj
2016/03/17 103.17.108.42
Дархан -Сэлэнгэ
УИХ-н дарга болон түүний багт халуун баяр хүргэе. Үнэндээ байрны зээлийн эргэн төлөлт үнэхээр хэцүү байлаа. Одоо нэг л арай чөлөөтэй амьсгалах боломж олгосонд туйлын их баяртай байна. Ардчилсан нам хоорондоо эв найрамдалтай байх хэрэгтэй. Хэлсэндээ хүрч д
2016/03/15 103.17.108.42

зочин
зээлтэй байраа 5%-д хамрагдах эсэхийг хэрхэн яаж мэдэх вэ? хаанаас харж болох вэ? жишээ нь тэр дүүргийн -р хорооны -р байр 5%-д хамрагдана гэдгийг? туслаач