МУГЖ Д.Алтанхуяг сангийнхаа дэргэд "Монголын шинэ балет" нэртэй сургууль байгуулахаар болжээ. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль нь Хойд Америкийн хамгийн шилдэг сургуульд тооцогддог тул туршлага судлан эх орондоо олон улсад үнэлэгдэхүйц бүжигчдийг бэлтгэх сургууль нээхээр шийджээ. Тэрбээр "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг өнгөрөгч онд шинэчлэн АНУ-ын “Бостон балет” компаний тайзнаа тоглогддог тайз чимэглэл, хувцас хэрэглэлийг авчирч, дэлхийн стандартад хүрсэн тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэсэн бол энэ жилийн “Цөмөөхэй” ч мөн олон онцлогтойгоор тавигдах юм байна. Уг бүжгэн жүжиг энэ жил ч мөн тавигдах бөгөөд гол дүрийн шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд сургуульдаа бүтэн жил үнэгүй сурах тэтгэлгийг олгох гэнэ.
МУГЖ Д.Алтанхуяг балетын сургууль нээнэ
2015-11-23 09:42:00