8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨСҮТ-д Л.Нямхүүгээс өөр захирал олдохгүй гэж үү

2016-03-15 11:52:00

Жилийн өмнө АТГ-аас  Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж захирал Д.Нямхүү нь хууль зөрчсөн болохыг тогтоосон байдаг. Тодруулбал Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас тайлбарласан. Гэтэл тэрбээр албан тушаалдаа эргэн томилогджээ. Түүнийг “Шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эргэн томилогдсон. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус үйлдэл байсан гэдгийг шүүх тогтоосон учир албан тушаалдаа эргэн орсон" хэмээж байна.

Д.Нямхүүгийн хувьд дээрх хууль бусаар өөртөө цалин, урамшуулал нэмж олгодог, мөн илүү цагийн хөлс хэлбэрээр мөнгө авсан зэрэг ноцтой мэдээллүүдээс гадна зээл чө­­лөө­лөх нэрийн дор бусдын орон байрыг луйвардсан, ХӨСҮТ Д.Нямхүүгийн танил тал гэх эрүүгийн элементүүд,  хил даван хууль бус наймаа хийгчдийн “орогнодог” газар болсон тухай учир мэдэх хүмүүс ярьдаг. Түүнчлэн ХӨСҮТ шинэ жилийн арга хэмжээгээ 700 гаруй ажилтан нэг бүрийн цалин дээр  95.000 /ерэн таван мянган/ төгрөг нэмж шилжүүлчихээд, дараа нь үүнийгээ ажилтнуудаасаа эргүүлэн хураан авсан. Гэтэл цаад байгууллагатайгаа нэг  ажилтны шинэ жилийн зардлыг 60.000 /жаран мянган/ төгрөгөөр тохирч хүн тус бүрээс  35.000, нийт 700 хүнээс  24.500.000 /хорин дөрвөн сая таван зуун мянган/  нийт төгрөгийн ашиг олж хувьдаа завшсан нь  ХӨСҮТ-ийн олон арван эмч ажилчдын  дургүйцлийг төрүүлсэн, “ЭБОЛА” вирус ид дэгдэж байх үед эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургахаар төрийн зардлаар явуулахад мань эр  “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэгчлэн эмч мэргэжилтнүүд дунд  ороод  төсвийн мөнгийг үрэн таран хийж аялаж зугаалаад ирсэн, Халдварт  өвчин судлалын үндэсний төв хэмээх   халдвар хамгааллын онцгой дэглэмийг сахих ёстой энэ газрын эргэн тойронд байх газар аль хэдийнэ  зарагдаад, тэнд нь орон сууцны барилгууд сүндэрлэж,  зарим нь Д.Нямхүү гэгчийн мэдэлд орсон байх магадлалтай зэрэг хэд хэдэн ноцтой асуудлыг ХӨСҮТ-ийн эмч ажилчид гаргаж тавьж байсан билээ.

АТГ зарим асуудлыг анхааралдаа авч, зөрчил гаргасан албан тушаалтныг хариуцлага тооцуулах чиглэлээр томилгоо хийх эрх бүхий албан байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн байдаг. Тэгвэл Г.Шийлэгдамба салбарын сайд байхдаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг ч хэсэг хугацаан дараа тэрбээр эргэн томилогдсон байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gert
No more s***. All posts of this quialty from now on http://ueeaut.com [url=http://uucbzqnwjz.com]uucbzqnwjz[/url] [link=http://vmevddiimi.com]vmevddiimi[/link]
2016/04/21 103.17.108.42
Turk
Pleasing you should think of <a href="http://ruftnhhedp.com">sotenhimg</a> like that
2016/04/21 103.17.108.42
Josie
Which came first, the problem or the soloitun? Luckily it doesn't matter. http://ehiykvgki.com [url=http://kxwxbts.com]kxwxbts[/url] [link=http://hdjdimtong.com]hdjdimtong[/link]
2016/04/20 103.17.108.42
Chamomile
Very true! Makes a change to see <a href="http://vvlkirfo.com">sonomee</a> spell it out like that. :)
2016/04/20 103.17.108.42
Tailynn
Your post has moved the debate fowrrad. Thanks for sharing!
2016/04/19 103.17.108.42
Marel
This is both street smart and inengliltet.
2016/04/19 103.17.108.42
Иргэн
Ене тевийн даргаар еер хун олддоггуй юм уу дандаа луйварчид яасан ханаж цаддаггуй улс вее
2016/03/16 103.17.108.42
Irgen
Uneheer tur baidag bol ene avilgachiig yagaad ingeed baidag yum be shuuh prokuror baidag yum uu nyamhuugiin ene bi higdsen factuud bol hiisen hergiinh ni 10 hurehgui huvi ni shuudee . Lambaa guai ene hund uneheer yum helj chadahgui dee
2016/03/16 103.17.108.42
Zochin
Ламбаа энэ хоёр нэг халаастай юм чинь . Та хоёрын Налайхад булсан вакцины асуудлыг олон хүн мэднэ дээ..,..
2016/03/15 103.17.108.42
зочин
Төр үнэхээр хүчгүй болж дээ. энэ луйварчин дахин гарч байгааг харахад
2016/03/15 103.17.108.42
зочин
Араи ч дэ Сүнс Ламбаа үхвэл таарна
2016/03/15 103.17.108.42