8o
Улаанбаатар хот
mobile menu

“The Hu” Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны монгол хамтлаг боллоо

2019-11-21 10:01:13

The Hu” хамтлаг Монголынхоо нэрийг дэлхийн хөгжмийн ертөнцөд цуурайтуулж байгаа билээ. “The Hu” хамтлагийн хувьд “Wolf Totem” дуу нь Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтасан юм. Түүнчлэн “Wolf Totem” дууны видео “Фэйсбүүк” сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн “Yuve Yuve Yu” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар энэ жагсаалтын долдугаар байрт орсон билээ. Тэгвэл The HU хамтлаг түүхийн цоо шинэ хуудсыг дахин шинээр нээлээ. Тэд Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны монгол хамтлаг боллоо.

 

 

                                 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jaminaa
Монголчууд гайхалтай юмаа.баяр хүргэе.Улам их амжилтийг хүсэн ерөөе
2019/11/21 66.181.161.60