Өнөөдөр Хойд Солонгосын дээд шүүхээс Америк оюутан Отто Уормбиерт төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний төлөө 15 жил хүнд хөдөлмөрийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Виржиниагийн Их сургуулийн оюутан Уормбиер өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгост баривчлагдсан юм. Түүнийг Пьёньяний зочид буудалд байсан үзэл суртлын агуулгатай эд зүйлийг хулгайлах гэж оролдсонд буруутгажээ. Энэ үйлдлийг нь Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэгт тооцож байгаагаа тус улсын хэвлэлээр өмнө нь мэдээлж байсан юм.
Хойд солонгос америк оюутанд 15 жил хүнд ажил хийх ял оноолоо
2016-03-17 08:34:00