8o
Улаанбаатар хот
mobile menu

Сирийн тэнгэр завгүй өнжив

2015-11-23 10:25:00

Магадгүй хүн төрөлхтөний түүний дотор Арабын ертөнцийн түүхэнд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэгэн гашуун түүхийн хуудас болон үлдэж мэдэх юм. Учир нь энэ өдөр тэр бүр нэгдээд хүч чадлаа үзүүлээд байдаггүй их гүрнүүдийн зэвүүцэл, үзэн ядалтыг төрүүлсэн “Исламын улс” бүлэглэлийн балмад ажиллагаанаас болж дургүй нь хүрсэн их гүрнүүдийн байлдааны хүчирхэг техникүүд Сирийн тэнгэрт хаана л бол хаана нь жижүүрлэж, дуунаас хурдан онгоцнууд ээлж дараалан сүрэглэн зочилоод тун завгүй өнгөрөв бололтой. НҮБ-ын аюулгүйн зөвлөл Исламын улс бүлэглэлийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг зөвшөөрсөн тэр даруйд их ажиллагаанд хүчээ үзүүлэхээр формондоо Тухайлбал 1987 оноос хойш дэлхийн цэрэг техникийн хүчирхэг гүрнүүдийг гайхшралд оруулаад байсан 54,1 м урт биетэй, цагт 2200 км хурдалдаг, 6000 км байлдааны радиуст ажилладаг, олон төрлийн зориулалт бүхий “Оросын цагаанхун” ТУ-160 хэмээх алдарт бөмбөгдөгч онгоц алгуурхан тэнгэрт гарч түүний араас дагалдан эртний анд ТУ-195 алсын зайнаас харуулдсан шиг далайн замаар Сирийн зүг хөдлөх тэр агшинд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай удирдлагын төвд агаарын цохилт өгөх ажиллагааны бэлтгэл бүрэн хангагдсан, эрхмэдэлтнүүд байраа эзэлж байлдааны удирдлага шилжсэн, ажиллагааны бүх төлөвлөлтийг хийсэн мэргэжилтэн, стратегчид дотроо битүүхэн түгшсэн,ажиллагааг шууд агаараас сурвалжилсэн нэг тийм үнэн бодит нэвтрүүлгийг“Россия” сувгаар нэвтрүүлсэн нь нүд хужирлаж, чих дэлдийлгэсэн нэвтрүүлэг байлаа.Сирийн нутаг дэвсгэрт байрлах Исламын улс бүлэглэлийн байрлал, санхүү,мөнгөний эх үүсвэрийн объектууд болох нефть боловсруулах, хадгалах үйлдвэрүүд, шатахуун зөөвөрлөгч 30 тоннын автомашинууд гээд устгаж болох бүх зүйлийг устгах ажиллагааг далайгаас агаараас зэрэг шахам цохилт хийсэн нь энэ балмад бүлэглэлийг дахин өндийхгүй болгоход үр дүнгээ өгсөн нь тодорхой байх. Манай эрины өмнөх 4000 жилийн өмнөөс үүсэлтэй гэх Сири улсад 2011оны 3 дугаар сараас эхэлсэн “Баасан гаригийн хувьсгал” нэртэй дэглэм эсэргүүцсэн иргэний дайныг өдөөгчид, эрх баригч “Баас “ намын бодлого, дээрээснь Башар Асадын улсаа авч явах чадвар гурав учраа олохгүй явсаар өнөөдөрдэлхийн хүчирхэг гүрнүүдийн хөнөөлт зэвсгийн бай болж байгаа нь харамсалтай. “Дайныг хэн өдөөсөн тэр эргээд яг тэр дайндаа нэрвэгддэг” гэж Германы цэргийн нэрт зүтгэлтэн Клаузавец гуай яг үнэн хэлжээ. Сири улсын нутаг дэвсгэрт байрлах Исламын улс бүлэглэлийн эсрэг хамтарсан цохилт өгөх, цаашид ч өөр бусад байдлаар тууштай арга хэмжээ авахталаар АНУ,ОХУ,БНФУ зэрэг орнууд тохирсон нь энэ бүлэглэлийн гишүүд дайчид бусад оронд тархаж холбоотон сүлбээтэнүүдээ байрлуулах, сүлжээ үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн бол тэр холбоо таслагдах магадлал өндөр байна. Нөгөөтэйгүүр Исламын улс гэх энэ бүлэглэл байтугай өөрийн дотоод асуудлаа яая гэж яваа жижиг буурай орнуудад элдэв балмад бүлэглэл үүрээ засах боломж өгөхгүй байх сайн талтай. Харин энэ бүлэглэл болоод бусад шашны хэт даврагсдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлсэн, үүрлүүлсэн, ямар нэг байдлаар дэмжсэн улс орон сайнаа үзэхгүй нь ойлгомжтой. Сири улсын нутаг дэвсгэрт өгсөн агаарын цохилтын ажиллагаанаас цэрэг-улс төр,цэрэг техник, орчин үеийн дайны стратеги, аюулгүй байдлын чиглэлээр Олон улсын судлаачид янз бүрийн дүгнэлт хийж байгаа боловч ОХУ-ыг онцолсон нэг дүгнэлт сонирхол татсан юм. “ОХУлс терроризмтой тэмцэх талаар юутай ч дэлхийг хөдөлгөж чадлаа, тэр тусмаа дэлхийн цагдаа хийх дуртай АНУлсад цагдаа хийх гэж байгаа юм бол ингэж хийдэг юм гэж харуулах шиг санагдлаа” гэсэн нь нээрээ ч тийм юм уу гэж бодоход хүргэв. Ийнхүү Сири улсын тэнгэр нь завгүй, газар нь доргисон, энгийн номхон иргэд нь дайны хөлд нэрвэгдсэн нэг өдөр болж өнгөрлөө. Толгой хагаравч малгайндаа гэдэг шиг эхнээсээ дотроо учраа олохгүй явсаны хор уршиг түүний төлөөс нь хэт өндөр тусах нь дээ энэ улсад

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment