8o
Улаанбаатар хот
mobile menu

Мисс М.Цэвэлмаа шилдэг 10 авъяастанд багтжээ

2019-12-09 11:00:00

Английн Лондон хотод болох 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд М. Цэвэлмаа Монгол эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Одоогоор хэд хэдэн шалгаруулалтад оролцоод байгаа бөгөөд монгол орноо танилцуулсан дүрсжүүлсэн мэндчилгээ нь сайн болсон. Харин авьяасын шалгаруулалтад Монголын мисс М.Цэвэлмаа шилдэг 10-т багтсан байна. Тэрбээр Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ. Түүний авьяасын үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.

Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Балба зэрэг улсын дараа гуравдугаарт байрт, www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл