6o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хүүхдүүд ДЭЛХИЙД ЧАНСААГАА дахин ахиулав

2019-12-11 10:00:00

UCMAS олон улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд "ТОЯА" хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож 38 чемпион, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн гайхалтай амжилт үзүүллээ.

24 дэх удаагийн UCMAS олон улсын тэмцээн Камбож улсын нийслэл Пномпень хотод 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн юм. "ТОЯА" академиас соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 5-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсөн бөгөөд нийт оролцсон 2500 сурагчдаас шагналт байранд шалгарсан хүүхдүүд олон улсын тэмцээнд орох эрхээ авдаг юм.

Эрх авсан сурагчид ТОЯА хүүхэд хөгжлийн академид 7 сарын турш бэлтгэлээ хангасан байна. UCMAS олон улсын тэмцээнд оролцсон Монгол улсын багийн хүүхдүүд эх орондоо 12 дугаар 12-ны өдөр 15:10 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр хүрэлцэн ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 25