8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй гэж итгэмээргүй гайхалтай 10 хүн

2016-03-17 16:19:00

Хөгжлийн бэрхшээлтэй олон хүн сүүдэрт нуугдан, гунигт автан амьдардаг байдаг. Тэгвэл хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн хүнээс дутахааргүй гайхалтай амжилттай яваа хүмүүсийг бид энэ удаа танилцуулах гэж байна.

Эми Пүрди

Эми Пүрди  ердөө 19 настайдаа бактерын менинигиттэй болж, цөс болон бөөрний үйл ажиллагаа нь алдагдаж хоёр хөл нь ажиллагаагүй болжээ. Эмч нар түүнд комноос амьд гарах 2 хувийн боломжийг өгсөн. 2 жилийн дараа тэр бөөр амжилттай суулгуулж, гурав хүрэхгүй сарын дараа тэр хиймэл хөлтэй болж сандал дээр сууж байлаа. Тэр бол АНУ-ийн шилдэг үзүүлэлттэй цаначин ба 2014 онд Пара-Олимпийн хүрэл медаль  авсан. Эми дэлхийд урам зориг өгөх ярилцлагууд хийн үлгэр жишээ нэгэн болж,  “Adaptive Action Sports”-ийн үүсгэн байгуулагчдын нэг болсон юм. Тэрээр бусдыг Эйкшн Спортод татан оролцуулж байлаа. 2014 оны оддын бүжгийн тэмцээн дээр маш сайн бүжиглэж тэр олон зүйлд өөрийгөө дайчилж чадсан.

Спенсер Вест

5 настайдаа Спенсер Вест генийн эмгэгээс болж аарцаг нь өвчилснөөр хөлөө алджээ. Тэр өөрийгөө хягаарлсангүй, харин маш идэвхитэй амьдралын хэв маягийг мөрдлөгөө болгосон байна. 2012 онд тэр 19 мянган фитийн өндөр оргилтой Килиманжаро ууланд 7 өдрийн турш авирчээ. Тэр аяллынхаа 80 хувийг гараараа туулсан байна. Мөн 500’000 гаруй долларыг  хүүхдүүдэд хандивлажээ. Түүнчлэн Энэтхэгийн Кениад сургууль барихад болон байгаль орчны хэд хэдэн үйл ажиллагаа,  хүмүүнлэгийн санаачлагуудад тусалсан.  Спенсер түүний аяллын тухай ном бичиж дэлхий дахинд сэдэл, урам зоригийг түгээж байна.

Аарон Вийлз Фодеринхам 

Одоо 24 настай Аарон нь нуруу нугасны гэмтэлтэй төрсөн ба тус гэмтэл түүнийг хөлгүй болгосон байна. 8 настайгаа бүх цагаа дугуйт сандал дээр өнгөрөөж байсан ч тэр мөрөөдлөө орхисонгүй. Тэр ахыгаа даган скэйтийн талбайд очдог болжээ. Өөрийн засварлсан тэргийг ашиглан BMX-ийн хэдэн чөлөөт тэмцээнд ялж эхэлжээ. 2006 онд анхны тэрэгтэй акробат үзүүлбэрийг хийж 4 жилийн дараа агаар дээр 2 удаа акробат анх  удаа хийж байсан. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багш дасгалжуулагч нь болж, үргэлжлүүлэн Эйкшн Спортын шоу тэмцээн Нитро Цирк-д оролцсон байна.

Лаурэн Доттер ба Жэйми Бривэр

Эдгээр 2 хатагтай нар нь синдромын өвчлөлтэй төржээ. Лаурэн “GLEE” телевизийн цуврал шоунд жүжигчин байсан ба 2011 онд Хөгжлийн бэхшээлтэй иргэдийн оюуны хороонд Ерөнхийлөгчөөр томилогдсон. Жэйми өсвөр насныхны нэгэн адил театрт байдаг байлаа. Америкийн аймшигийн түүх цувралаар олонд танигдсан ба хэд хэдэн ашгийн бус байгууллагуудад оролцдог байв. 2015 онд тэр “RUNWAY AT NEW YORK FASHION WEEK” загварын шоунд алхсан анхны синдромын өвчлөлтэй эмэгтэй болсон юм.

Корнел Хриска-мүнн

Тэр гарын шуугүйгээр төрж, хүүхэд байхдаа   хөлөө тайруулжээ. Румын гаралтай тэрээр Англид  хүүхэд насаа өнгрөөжээ. Тэр том болох бүртээ хөгжмийн сонирхолоо хөгжүүлж, хэрхэн бөмбөр тоглохын сурч байв.  Сошиал хуудсуудаар маш олон фен, дагагчилтай болон, сүүлийн жилүүдэд өөрийн Youtube сувгаар нийтлэл түгээх болсон. RED HOT CHILI PEPPERS DRUMMER, CHAD SMITH нарын анхаарлыг татаж чаджээ.

Лука Патуэлли

Лука бол Канадын брийк бүжигчин бөгөөд Arthrogryposisгэх ховор эмгэгтэй төрсөн. Сул бие, хягаарлагдмал хөдөлгөөнтэй ба нурууны 16 мэс засалд орж байжээ. 15 настайдаа B-Boying-д дурлан, Канадаас зохион байгуулсан Олон улсын томоохон үйл ажиллагаанд оролцож байв. Тэр Хойд Америктай өрсөлдөж “Ill Abilities” гүйцэтгэж, олон улсын шилдэг“Ill Abled” бүжигчин болсон юм. Kanye West-тэй хамт “ELLEN”-д  оролцож, 2010 оны Ванкоүрийн пара-олимпын нээлтийн үйл ажиллагаанд уригдан оролцож байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүжиг зааж үргэлж “Ямар ч шалтаг байхгүй, ямар ч хязгаар байхгүй” хэмээн хэлдэг байна.

Анжела Бачиллер

2013 онд Анжела Бачиллер нь төрийн албаны синдромын өвчтэй анхны хүн болж байх үедээ улс төр сонирхож эхэлсэн. Улс төрийн карьер хөөж, Спаний Валладолид хотын удирдлагад суудал авав. Түүний хамгийн том алхам бол генийн өвчтэй хүмүүсийн “Normalization“-д томилогдох болсон явдал юм. Анжелад тухайн салбарт том өөрчлөлт хийхэд туслах нь түүний хүсэл байв. Синдромын өвчтэй маш олон хүн түүнийг дэмжих санад өгч байв.

Бетани Хамилтон

13 настай уран гулгагч Бетани аварга загасны дайралтаар зүүн гараа алдсан ч  амьд гарч чаджээ. Түүний мэргэжлийн гулгагч болох итгэл найдвар тасарч байв. Гэвч усанд буцаж ирэх сонирхол түүнд байлаа. Бетани далайн давалгаанд цохиулж дөрвөн 7 хоног өнгөрөв. 2 жилийн дотор тэр Анхны үндэсний тэмцээнд ялж, сүүлийн жилүүдэд хэд хэдэн ялалт байгуулаад байна. Олон тооны сайн үйлсэд оролцож байв. Тэр мөн фиттнес, эрүүл мэндийн мэргэжилтэн бөгөөд өөрийн вэб хуудсаар дамжуулан хэрхэн эрүүл амьдрах талаар нийтлэл бичдэг. Тэр бол эхнэр, эх хүн мөн дэлхийн хамгийн сайн мэргэжлийн эмэгтэй гулгагч нарын нэг юм.

Таны үгсийн санд чадахгүй гэх үг ойр ойрхон давтагдах үед дэлхий дээр чиний хийж чадах гайхамшигтай зүйл байхгүй болно. Үргэлж өөрийнхөө мөрөөдлийн төлөө бай, Хэзээ ч битгий бууж өг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл