8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа гардан авлаа

2020-01-02 11:51:46

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөллийг "Соёлыг түгээгч"-ээр батламжилж байгаа билээ. Энэ удаад МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэгт "Солонго Үүл" уран сайхны киноны нээлтийн арга хэмжээний үеэр цом, батламжийг нь гардууллаа. 

Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм. МЭХ 2020 онд "Соёлын довтолгоо-2" үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд шинэ оны эхний томилолтоор Соёлыг түгээгчдийн хамтаар Хөвсгөл аймагт ажиллах юм. 

“Солонго Үүл” уран сайхны кино нь DONNA FILM-ийн анхны уран бүтээл бөгөөд жүжигчин Б.Одончимэг продюсерээр ажиллажээ. Тус кино 2020 оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. “Солонго Үүл” киноны найруулагчаар залуу уран бүтээлч Р.Эрхэмбүрэн ажилласан бөгөөд мөн тэрбээр киноны зохиолыг бичжээ. Шинэ бүтээлийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, “Эмоци” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Нарансолонго нар тоглосон байна. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment