-10o
Улаанбаатар хот
mobile menu

Төрөлхийн зүрхний гажигтай 14 хүүхдийг БНХАУ-д үнэгүй эмчилжээ

2020-01-03 10:30:00

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр төрөлхийн зүрхний гажигтай 14 монгол хүүхдийг БНХАУ-ын Өвөр Монголын хүүхдийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулжээ.

Тэдний хагалгаа өнгөрсөн мягмар гарагт Хөх Хотын ардын эмнэлэгт болсон байна. Хагалгаанд шаардагдах зардлыг БНХАУ-ын Өвөр Монгол дахь Хятадын коммунист намын хороо "Нэг бүс-Нэг зам" санаачилгын сангаас гаргажээ. 

БНХАУ-н Улаан загалмай нийгэмлэг ирэх зургаадугаар сар гэхэд Монгол Улсаас төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх зорилт дэвшүүлээд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment