8o
Улаанбаатар хот
mobile menu

Продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбатад туслах хандивын аянд нэгдээрэй

2020-01-07 16:07:58

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон. Учир нь хөгжмийн зохиолч Б.Чинбатын элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулж гэр бүлийнх нь хүн түүний донор болсон. Тэгвэл уран бүтээлч хосуудад санхүүгийн хүндхэн асуудал тулгараад буй аж. 

Тодруулбал, уран бүтээлч сайхан хос сэтгэлийн тэнхээ, залуу халуун насны эрч хүчээр хэцүү нэрт хүнд өвчинтэй тэмцэн сар гаруйн хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл алс хол, хүний нутагт хүндхэн байдалд байгаа тэдний ойрын хүмүүс саяхан уран бүтээлийн андуудад нь хэлсэн байна. Одоо Б.Чинбатын эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэлсэн бөгөөд долоо хоног эмчилгээ тасрах аваас амь нас эрсдэлтэй байдалд ороод байгаа аж. Мөн гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгаа бөгөөд наандаж 140 сая төгрөгний эмчилгээний зардлыг төлөх хэрэгтэй байгаа гэнэ. 

Иймээс сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод, тэдний гэр бүлд туслахаар санаа нэгдэн, "Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэжээ. 
Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдож болох нь.
Мөн:
Хаан банк 5212071351
Цогтбаяр Сарнай
Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Uhruud min tusalj chadahgui l yum bol uuruu uurtuu muurulduu! Yin olon ugtei yum! Ta 2 -ig burhan iveeg!
2020/01/10 24.13.36.85
я
Дэлхийд хамгийн хямд өртөгөөр элэг солих хагалгааг Монголд амжилттай хийж байгаа. Тэгвэл ийм санхүүгийн хүнд байдалд орох н бага байсан байх даа
2020/01/09 124.158.88.8
зочин
Энэ хачин атаархуу ч юм уу тэнэг зангаа манайхан болих хэрэгтэй. Тусалж чадахгүй бол чимээгүй л байх ёстой
2020/01/08 202.21.117.10
ХаХаХа
Овоо виски ууж дээ. Хуваасан юм болов уу
2020/01/07 182.160.39.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 89