8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн төрөлжсөн төв эмнэлэг, тусгай мэргэшлийн эмнэлгүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүллээ

2020-01-09 15:00:00

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчин  бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-ны харъяа төрөлжсөн төв эмнэлэг, тусгай мэргэшлийн эмнэлгүүдийн удирдлага, мэргэжилтнүүдэд тус өвчлөлийн талаарх мэдээллийг тогтмол авах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл хийв.

Мөн эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн хамгаалах, өвчлөл илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн зааврын төсөл боловсруулах, цаашид авах арга хэмжээний чиглэлийг төлөвлөх талаар хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment