8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монголдоо хайртай" аяны хүрээнд “Никитон” хамтлаг тоглолтоо хийнэ

2020-04-03 12:56:16

"Никитон" хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-нд болно. Тоглолтыг Боловсрол суваг телевизээр 20:00 цагаас шууд дамжуулах юм. Онлайн тоглолтод МУГЖ, дууучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг нар оролцоно.  Тоглолтонд МУГЖ, Зууны Манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг нар оролцоно. Тоглолтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны 20:00 цагаас On&Off продакшны студийн тайзнаас “Боловсрол” суваг телевизээр Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Мөн Ard News, Монголдоо хайртай фэйсбүүк хуудсуудаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа, ӨМӨЗО-ны Хийморь IPTV-ээр, тус телевизийн Wechat-аар Өвөрмонголчууддаа нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл