8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: Дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна

2020-04-07 11:42:44

Эрүүл мэндийн яамнаас гуравдугаар сарын 30-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээлэл хийх үеэрээ халдвар авсан  хүмүүсээс эхний хоёр хүн эдгэрч , эмнэлгээс гаргахаар болсон гэсэн сайн мэдээ дуулгаж байсан. Тэгвэл өнөөдөр дахин хоёр хүн эдгэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ талаар  ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд сөрөг гарсан учир эмнэлгээс гаргаж байна. Ингээд өвчтөнүүдийг ХӨСҮТ-ээс сувилал руу шилжүүлж, 14 хоног хянана" гэсэн мэдээллийг өглөө.

Нэмэлт мэдээлэл дуулгахад: Манай улсад  шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 15 тохиолдол бүртгэгдсэнээс 4 хүн эдгэрээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Нөгөө Анх - Отгон яаасан вэ биеэ нь ямар байна Түргэн эдгээрэй зоригтой итгэлтэй байгаарай эдгэнээ
2020/04/18 103.10.23.113
  • Recent
  • Most Read
  • Most Comment