Манай улсад 2020 оны гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Өвчтнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл,
Нас:
- 11-65
- Насанд хүрэгчид-80%
Хүйс:
- Эмэгтэй-60%
- Эрэгтэй-40%
Өвчний явц:
- Шинж тэмдэг балархай-20%
- Дунд-67%
- Хүндэвтэр-13%
Илэрсэн шинж тэмдэг:
- Толгой өвдөх – 60%
- Хамар битүүрэх-53%
- Хуурай ханиалгах – 47%
- Суулгалт-47%
- Халуурах – 33%
- Булчин өвдөх –33%
- Цэртэй ханиах – 33%
- Цустай цэртэй ханиах-13%
- Бөөлжих-13%
Вирус судлалын шинжилгээний дүн:
- 14 хүний хамар, хоолойн арчдас
- 14 хүний цэрний сорьц
- 13 хүний өтгөний сорьц
- 1 хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.