8o
Улаанбаатар хот
mobile menu

Цалин нэмэхгүйгээр нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй

2020-04-10 10:31:13

Мөрийн хөтөлбөр ба цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл

У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг  гурван жил дараалан нэмэгдүүллээ... Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөг болголоо... Багш нарын цалин 58 хувиар, эмч, сувилагчдын цалин 76 хувиар нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээ 310 мянгад хүрэв...Энэ мэт сайн мэдээнүүд ар араасаа цувран гарч байгаа нь нийгмийн анхаарлыг татаж, олны талархалыг хүлээж байна. Нэг ёсондоо 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газар тун шуурхай ажиллаж нийгэм дэх хүлээлтийг мэдэрсэн шийдвэр гаргасан гэсэн үг. МАН-ын хувьд юуны түрүүнд нийгмийн асуудлыг орхихгүй гэдэг байр суурь дээрээ хэзээ ямагт үнэнч байдаг. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн цалин тэтгэвэр, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавихаа илэрхийлсэн гэсэн үг. Улстөрийн онолын хувьд зүүний чиг баримжаа бол энэ намын хувьд үндсэн гол бодлого нь. 90 жилийн турш энэ үзэл баримтлалаасаа хазайж үзээгүйгээ сая бас нотлов бололтой. Нэг харахад либерал ч юмшиг, нөгөө талаас нь сонирхоод үзэхээр зүүний ч юм шиг үзэл онол нь төлөвшөөгүй улстөрийн хүчнүүдийн дэргэд МАН тавьсан зорилго руугаа нэг л шугамаар яваад байгаа харагдаж байна. Ийм бодлогын цаана иргэдийн амьжиргааны болоод боловсролын түвшинг ахиулаад авахзорилго оршдог нь нууц биш.Бас хүн амаа өсгөх, ингэхийн тулд цогц бодлого боловсруулж ирсэн уламжлал энэ намд тасраагүйгэж үзэж болохоор байна.

Ер нь МАН-ын үе үеийн Засгийн газар цалингаараа амьдрах боломжийг бий болгохын төлөө ажиллаж ирснийг үнэлэх цаг ирж. Ийм зорилгын төлөө явж байгаа төрийн бодлого хамгийн зөв гэсэн үг. Хөгжингүй  улсуудын жишгээс харахад ажилтай хүн болгоны амьдрал хангалуун байдаг. Цалин хөлс нь амьдралд нь хүрэлцээтэй учраас тэр шүү дээ. Тийм түвшинд хүрсэн улсын ажилтан, албан хаагчдын сэтгэхүй ажилдаа сэтгэлээсээ хандаж, тогтвортой үнэнч зүтгэхэд бэлэн болж төлөвших нь мэдээж. Ингэсэн цагт ажлын бүтээмж дээшилж, хөгжил ирэх билээ. Тэгэхлээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж байгаа Засгийн газрыг дэмжихээс аргагүй. Цалин боломжийн хэмжээнд хүрсэн тохиолдолдорон сууцжуулах бодлого амжилтад хүрэх нь дамжиггүй.

Д.Лхагва

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
У. ХҮРЭЛСҮХ 2020 ОНЫ СОНГУУЛЬД НАМАА ЯЛУУЛААД ХҮЧТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРАА БАЙГУУЛЧИХААД У. ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА. УЛСАА БОДВОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ Ч БАЙХ.
2020/04/12 139.5.217.79
ЗОЧ Н
2020 ОНЫ СОНГУУЛИАР МАН-Г ДЭМЖИХЭЭС ӨӨР ГАРЦ ҮГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА. У. ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР Л ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ 2-3 УДАА НЭМСЭН УЛСАА ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРГАЖ ЧАДСАН .
2020/04/12 139.5.217.79
Bks
Бодлого еаөнхийдөө зөв байгаа, энэ хүнд цаг үед огт ажилгүй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг эмзэг бүлэг рүү чиглэсэн бодлого дутагдаж байгаа шүү. Сард 200,0 мян төг
2020/04/10 103.14.36.6
АХМАД
Тэтгэврийн ЗЭЭЛ ээ тэглүүлээгүй АХМАДУУДАА дэмжиж 6 сая төг өгөх хэрэгтэй
2020/04/10 202.179.26.199
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 2