8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Чинбат, Ц.Сарнай нар тусгай нислэгээр эх орондоо иржээ

2020-04-14 11:07:55

“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн продюсер Ц.Сарнай нар  2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон талаар мэдээлэл хүргэж байсан билээ. Тэдний мэс засал амжилттай болж, БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад Монголдоо ирсэн байна. Тэд тусгай нислэгээр эх орондоо иржээ. 

Энэ тухай дуучин Ц.Сарнай өөрийн цахим хаягтаа “Эх орондоо сайн яваад ирлээ. Энэ түгшүүртэй цаг үед гэр бүлээрээ урт удаан аялал хийх амаргүй даваа байлаа. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийн гэр бүл болон бусдыгаа, цаашлаад Монгол улсаа хамгаалах иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж хамтдаа даван туулж гарцгаана. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан, Улсын Онцгой Комисс, Мэргэжлийн Хяналт, Цагдаагийн албан хаагчдадаа талархцгаая” хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
saraa
irlee geed corono edgeeh bish. iree l biz yawaa l biz. ayllaa ch geh shig hend gaihuuldag yum daruu bai
2020/04/15 203.91.118.218