8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монгол туургантны мисс"-ийн тасалбар худалдаанд гарлаа

2016-03-22 12:05:00

Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны мисс-2016" наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс” номинацид өрсөлдсөн юм. Тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж өнөөдөр  "мисс авьяас" номинациа шалгаруулж байна. Энэхүү тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээний тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарчээ.

Тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд easyticket.mn болон 1900-1188 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авч болох нь ээ. Та дэмжиж байгаа оролцогчийнхоо зурагтай билетийг аваарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment