8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэр Болороо”

2020-05-14 12:43:00

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр Б өнгөрсөн оны зургадугаар сард лифтний хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Б.Болороо өнгөрсөн хугацаанд талийгаач нөхрийнхөө хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор мятаршгүй тэмцсэн. й

Тэгвэл түүний хадам ээж бэрдээ зориулан дараах шүлгийг бичиж, өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Худ Буянжаргал, бэр Болороо нартаа зориулан бичлээ. Хайртай хүүгийн минь нэр төрийг сэргээсэнд гүнээ талархаж байна. Та хоёртоо баярлалаа.

“Нэр шигээ тунгалагхан сэтгэлтэй охин

Боловсролтой, ухаалаг, алаг нүдэн охин

Нэгэн цагийн ерөөлөөр бидэнд ирсэн бэргэн

Бурхан үрийн минь түшиг болсон хань

Хүүгээс минь салаалсан цэцэг шиг охиныг

Нахиалуулж, ургуулсан наран бэр Болороо

Бэрхшээлтэй нүүр тулж, шаналалд автсан ч

Бэтгэрсэн бодолдоо нурж, хөл алдаагүй бүсгүй ухаан

Хөгжлийн бэрхшээл, амьдралын түмэн шалгуурт ч

Харц бөхийж, шантарч нугараагүй хатан зориг

Сайхан хүүгийн минь санааных нь тал Болороо

Саруулхан үрийн минь ухааных нь дөл Болороо

Хайран сайхны минь хайрын ганц оч Болороо

Хайртай нандины минь хамаг бүхнийх нь харц Болороо

Хатан ухаан, хаан суудлынх нь хагас Болороо

Хүний л ганц охин үр Болороо бэргэн минь

Хүүг минь зөв гишгэхэд хүч нэмсэн гэргий

Хэлтгий бодлыг нь зөвд хөтөлсөн бэргэн

Бодол сэтгэлийнх нь гэгээн нууранд хайрыг

Бороо мэт асгаруулсан сэтгэлийн хайлан минь

Идэр есийн жаврыг сөрөн, зүрхэндээ тангараг өргөж

Ижийтэйгээ үнэний эрэлд няцалтгүй зогссон охин минь

Өр өвтгөж, сэтгэл шархлуулсан худлын булхайг дэлгэж

Үнэн, худлын дэнсийг ялгаж салгахаар суусан үр минь

Түмэн олон, төр хоёртой эвсэж зөвийг нь онож шүүсэн

Тууштай,  тэмцлийн дуу хоолой болон ялсан бэргэн минь

Хайрынхаа төлөө, халуун дулаан сэтгэл бүхний төлөө ялсан

Ханийнхаа төлөө, хайртай эрхэм бүхнийхээ төлөө чадсан

Хатуужил сайтай ээжийн охин гэдгээ баталж дийлсэн

Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэргэн

Хууль гууль болсныг төрийн өндөрлөгт хүргэсэн

Хэрэг хуучирдаггүйг шүүхийн танхимд дуулгасан

Хорвоод үнэн ялдгийг худлын өмнө мэдрүүлсэн

Хайрыг хайрлахын гайхамшгийг зүрхэнд түгээсэн

Хүн хүнээрээ үлдэхийн учрыг түмэнд үлгэрлэсэн

Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэр Болороо” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hun
setgel hudulgusun setgeliin ugaas garsan saihan shuleg bna.az jargal husie bugded ni.
2020/05/15 203.91.115.41
Irgen
booroo zarsan hun 2 jiliin nastai boldogiig humuus min oilgooroi .hun yaduu bj bolno eruul mendgui l bj bolohgui
2020/05/14 202.55.188.41
арайч дээ
одоо наад хүүгийн ясыг өндөлзүүлэхээ болиод сүнсийг тайван байлгаач дээ бурхан минь
2020/05/14 202.9.40.152
DR. ADITYA
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000.00USD
2020/05/14 105.112.96.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 3