8o
Улаанбаатар хот
mobile menu

"The Hu" хамтлаг онлайн тоглолт хийхээ мэдэгджээ

2020-05-20 11:30:00

"The Hu" хамтлаг "COVID-19" халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх талаар мэдэгдлээ.

Тус хамтлаг тоглолт хийх зөвшөөрлөө гадаадын гэрээт компаниас авсан бөгөөд онлайн хэлбэрээр зохион байгуулах аж. Одоогоор хамтлагийн бүрэлдэхүүн "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлалтад байгаа юм. Учир нь хамтлагийн залуус 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн. Тэд Австрали улсад тоглолт хийснээс хойш эх орондоо тодорхой хугацаагаар ирж чадахгүй байсан юм. Тусгаарлалтын 21 хоногийн хугацааг гүйцээгээд тоглолтын бэлтгэлдээ гарах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочиэ
Юугаа ч олоогүй сагсалзсан залуус
2020/05/30 73.231.128.120
zochin
duu nartaa amjilt husie
2020/05/30 192.82.76.188
p
зөвшөөрөл аваад хийж болдог л юм бна шдээ дургүйд хүчгүй гэж
2020/05/28 66.181.164.214
zochin
Хурд хамтлаг шиг 240,0 сая төгрөг УОК-т оруулаад ирвэл болж байна шүү залуусаа
2020/05/26 122.201.23.84
зочин
наадмаар тоглож чадахгүй гээд л томроод байсан одоо л эх орон нь хэрэгтэйгээ ойлгож гэнэ дээ
2020/05/20 103.87.255.66