8o
Улаанбаатар хот
mobile menu

“Үл таних эмэгтэй” киноны дуу бол монгол дууг дэлхийд таниулах бидний анхны уран бүтээл

2016-03-23 15:34:00

Дэлхийн театрийн өдөр энэ сарын 26 тохионо. Энэхүү өдрийн тохиолдуулан “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцсон “Консонанс” хамтлаг хамгийн анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базаажээ. Энэхүү тоглолт нь залуу үеийнхэнд сrossover урсгалыг танин мэдүүлэх, энэ урсгалын сонгодог дуу, аялгууг олны сонорт хүргэх зорилготой бөгөөд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар уран бүтээлээ туурвиж байгаагаа  хамтлагийнхан ярьж байна. Уг тоглолтын ерөнхий продюсерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, найруулагчаар УГЗ Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Роберто Салвалаио, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал гэрлийн найруулагчаар “D Light” компаний ерөнхий захирал П.Даваа мөн “Moon dance” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа аж.  

 Ингээд “Консонанс” хамтлагийн ахлагч А.Наранбаатараас тоглолтынх нь талаар сонирхлоо.

        -“Consonance Crossover”  тоглолтынхаа талаар дэлгэрэнгүй яриач?

 -Энэ сарын 26, 27 нд Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан цоо шинэхэн анхны “Consonance Crossover” гэсэн  тоглолтоо хийх гээд бэлтгэлээ базааж байна. Манай тоглолтонд 20 гаруй гадаад, дотоодын дуу багтсан байгаа.

- Тоглолтын бэлтгэл хэдэн хувьтай явж байна вэ?

- Тоглолтын бэлтгэл ажил 80 хувьтай явж байна. Хөгжмийн найруулгууд ерөнхийдөө дууссан. Яг одоогоор тоглолтын сандралттай л явж байна даа.  Хамгийн анхны бие  даасан тоглолт болохоор маш их хичээж бас хүлээж байна.

- Энэ тоглолт юугаараа илүү онцлог юм бол?

- Манай тоглолтонд орсон дуунуудаа илүү шинэлэг гэж хэлмээр байна.  Мөн сонгодог хөгжмийг амьд хөгжимтэй  хослуулж, олон сайхан сайхан мэдрэмжийг агуулсан сайхан тоглолт болно гэж итгэж байна. Ер нь сrossover бол цэвэр поп дууг дуурийн жанраар дуулах эсвэл дуурийн дууг цэвэр поп урсгалаар дуулахыг хэлдэг.

- Тэгэхээр  поп дууг дуурийн жанраар дуулна гэсэн үү?

 - Тэгнэ. Бид энэ удаа поп дуунуудаасаа сонгож авсан. Тоглолтынхоо зарим хэсгээс сонирхуулбал хүн болгоны мэддэг “Үл таних эмэгтэй” киноны дууг бид өөрсдийнхөө хэв маягтаа оруулж цэвэр Итали хэл дээр дуулж байгаа. Бусад дуунуудаа бас дуулна. “Үл таних эмэгтэй” киноны дууг монгол дууг дэлхий дахинд таниулах зорилгын маань хамгийн анхны уран бүтээл минь болж байгаа юм. Ингээд тоглолтонд минь үзэгчидийг хүрэлцэн ирээрэй гэж урин залж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл