Дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүллж байгаа талаараа мэдэгдэж Монгол бөхийн өргөөнд "Илгээлтийн эзэд" тоглолтоо хоёр тоглосон билээ. Тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр гурав дахь өдрөө хоёр удаа толилуулсан юм. Тэгвэл дуучид маань хандиваа хүргэхээр төв талбайгаа хөдөлжээ. Тэд зудтай байгаа аймаг сумдын малчдад хандив өгөхөөр өвс, тэжээл ачсан машиныхаа цуваатай хөдөөгийн замд гарсан байна. Тоглолтын бүх орлогоо малчдад зориулж байгаа бөгөөд 21 аймаг тойрч аялан тоглолт хийж, олсон орлогоо мөн л хандивллахаар төлөвлөжээ.
МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нарын “илгээлт” төв талбайгаас хөдөллөө
2016-03-23 15:48:00