8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын номлогч залуу гурван халдлагаас амьд гарчээ

2016-03-23 18:50:00

АНУ-ын номлогч залуу гурван халдлагаас амьд гарчээ. АНУ-ын иргэн Мейсон Уэллс АНУ-ын Бостон хотод болсон дэлбэрэлт, Парис хотод болсон халдлагаас амьд гарчээ. Гэвч тэрбээр өчигдөр Брюсселийн нисэх буудалд болсон террорист халдлагад мөн л өртөж хүндхэн шархадсан байна. Брюсселийн нисэх буудалд хоёр хамсаатан бөмбөг дэлбэлж, наад зах нь, 34 хүний амийг хөнөөж, 200 орчим хүнийг шархдуулсан билээ. Энэ үер Мейсон Уэллс мормон шашны гурван номлогчийн хамт хэргийн газарт байсан ажээ. Мейсон Уэллс бөмбөгний хэлтэрхийнүүдэд өртсөний улмаас борвины шөрмөсөндөө гэмтэл авч, нүүр, гартаа хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэл авчээ.

“Мейсон гурав дахь удаагаа халдлагад өртөж байна. Бид маш аюултай ертөнцөд амьдарч байгаа бөгөөд хүн бүр элэгсэг, найрсаг биш” гэж түүний аав Чал Уэллс “ABC” телевизэд ярилцлага өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
''';;;;lkk
Naaad neher chin eeree bujignuulaad yavaa yum bish uuu aaan
2016/03/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment